Улс төр

September, 2020

  • 7 September

    Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана

    Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаардаг бөгөөд тус агентлагаас одоо хэрэгжүүлж буй 15 төсөл, …

  • 7 September

    У.Хүрэлсүх:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч автозамын нүүрс тээвэрлэлтийг бууруулахгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний …

  • 4 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцыг шалгалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын дөрвөн сайдын хамт Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгууулалтын ажлуудыг биечлэн шалгаж, албан томилолттой ажиллалаа. Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгав. Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургаадугаар сард бүрэн …

  • 3 September

    АНУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлд түлхүү хамтарч ажиллана

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д Монгол Улсын 25 мянга гаруй иргэн амьдарч байна. Дэлхийн нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн Монгол Улсын хоёр мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм. Улсын онцгой комиссоос АНУ-д байгаа иргэдээ татан авах ажлыг …

  • 3 September

    Лондон-Улаанбаатар хооронд шууд нислэг хийхээр судалж байна

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо. Сайд Л.Халтар Элчин сайдтай хоёр дахь удаагаа уулзаж хоёр орны зам, тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож буйгаа онцлоод Монгол, Британийн …

  • 3 September

    НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2020.09.02) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 1998.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2016.01.01-нээс шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж байна.       НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын голлох эх үүсвэр болдог. НӨАТ-ын бусад татвараас ялгагдах гол …

  • 2 September

    Монгол, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм. Энэ хөрөнгөөр: –  Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих –  Хүнсний ногооны …

  • 2 September

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа

     УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр УИХ-ын даргад НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тэрбээр өргөн барьсныхаа дараа  хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Б.Пүрэвдорж гишүүн  уг хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн саналыг авч чадаагүй, тиймээс шинэ УИХ байгуулагдсан учраас дахин өргөэн барьж гэдгээ мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн тэрбээр“Дэлхий нийтээр тархаж буй цар …

  • 2 September

    Л.Оюун-Эрдэнэ:Төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг бий болгоно

    ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт, сургалт арга зүйн семинарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Ирэх 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах хэрэгцээ, шаардлага бий болж байгаа талаар тэрбээр тус академийн багш нарт дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Мөн тус академийн захирал Д.Сүрэнчимэг өнөөгийн …

  • 1 September

    10 аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ

    Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд улсын чухал салбарыг удирдах болсонд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотголоо. Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж байгаагийн дотор эрчим хүчний …

  • 1 September

    Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг хүслээ

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.    Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн Улсын Их Хуралд дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ.   Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа …

August, 2020

  • 31 August

    Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

    Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.08.31) өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, …

  • 31 August

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

    Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ.  Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий …

  • 29 August

    УИХ-д Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгээс явуулах үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  Гишүүд мэдээлэлдээ, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан тухай болон тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь …

  • 29 August

    Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө …