Улс төр

July, 2019

  • 1 July

    АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардав

    УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2019.07.01/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв. Тиймээс Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж …

  • 1 July

    МАН-ын бүлэг хуралдана

    УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан гишүүд 10 гаруй хоног тойрогтоо ажиллаж иргэдэд хуулийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон. Тэгвэл өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы …

  • 1 July

    Монгол, Беларусын хооронд хамтран ажиллах протокол гарын үсэг зурлаа

    Монгол, Беларус улсын Засгийн газар хоорндын комиссын V хуралдаан зургадугаар сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Энэ удаагийн хуралдааныг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Беларус улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нардаргалан явуулав. Хуралдаанаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, …

June, 2019

  • 28 June

    УИХ ирэх долоо хоногт хуралдаж эхлэхээр болжээ

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ дэмжсэнтэй холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллаж уг төслийг танилцуулах боломж олгох үүднээс парламентын үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногийн эхнээс завсарлуулсан. Харин өнөөдрөөс намын бүлэг хуралдаж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй учраас УИХ-ын үйл ажиллагааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 28 June

    Улаанбаатарт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

    Ерөнхий сайдын ивээлд ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгрессыг ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.6.28/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн …

  • 28 June

    Ж.Батзандан: Найман шүүгч түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүлсэн

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.6.28/ мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсны Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэдгээр шүүгчдийг авлигын гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ирж буйг УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш ярилаа. Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-тэй холбогдоход дээрх 17 шүүгчийг гэм буруутайд тооцсоны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлнө гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор тэдгээр 17 шүүгчийн зөвхөн …

  • 28 June

    Их эзэн Чингис хааны музей байгуулна

    Засгийн газрын хуралдаан өнөөдөр  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. …

  • 28 June

    УИХ-ын дэд дарга 3000 гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэд сонгогчдод төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсож байгаа юм. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 …

  • 28 June

    УИХ-ын дарга ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн …

  • 27 June

    С.Батбаатар: Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй

    Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийлээ. ТАЙЛБАР, НЯЦААЛТ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон …

  • 27 June

    Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч,  хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлэв. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ …

  • 27 June

    Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна …

  • 27 June

    Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

      Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар “Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа. Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөний …

  • 27 June

    Улсын их хурлын тамгын газрын ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2019.06.27) хуралдлаа.     Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үйл ажиллагааны зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд …

  • 27 June

    Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/  Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Үүнд Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч багтжээ. Зарлигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус …