Улс төр

December, 2018

  • 24 December

    Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт:      “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 …

  • 21 December

    Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшилж буйд ард иргэдээс хүлцэл өчив

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа долоон гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.     Өнөөдрийн нэгдсэн …

  • 20 December

    Гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдлоо

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо. Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахаар болсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа …

  • 20 December

    М.Энхболд: Ц.Нямдоржийг шүүхэд өгнө

    УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн шаардлага надад тавихад албан тушаалаа өгөхөд асуудал байхгүй.Өчигдөр манай намын бага хурал хаалттай болсон. …

  • 19 December

    Ц.Нямдорж: 60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө

    Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. 2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа …

  • 19 December

    С.Сүхбаатар: Зарчим ярьсан хүнийг хууль хяналтын байгууллагаар дарамталдаг

    МАН–ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна. ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДиЙН ХУРЛЫН ДАРГА С.СҮХБААТАР: Дундговь гэж жижигхэн аймгийн жижигхэн дарга үгээ хэлж байна. У.Хүрэлсүх даргын илтгэлийг дэмжиж байна. Асуудлаа шударга ярьж нэг талдаа гарах нь зөв. Ийм нөхцөл байдлыг би өөрийн …

  • 19 December

    МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаанд гишүүд санал хэлж байна

    МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна. МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Н. БАТСҮМБЭРЭЛ: Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болиосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг …

  • 19 December

    Д.Дэмбэрэл: УИХ-ын дарга ёс зүйн хуулийг баримтлах хэрэгтэй

    МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:2012 онд Ардчилсан нам олонхоороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид …

  • 19 December

    М.Энхболд:Ажлаа өгөх боломжгүй 

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралдааныг нээж  илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Өнөөдөр М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна.Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга  байр сууриа илэрхийлж”Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэв.    

  • 19 December

    У.Хүрэлсүх: Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавив. Тэрбээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий …

  • 18 December

    Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна

    Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлосон бөгөөд энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засна гэх хүлээлт үүсээд байгаа юм. МАН-ын үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын гишүүд “МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал даамжирч …

  • 18 December

    Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн …

  • 17 December

    УИХ-ын гишүүн,АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал үндсэндээ нэг талдаа гарах шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхөөс өөрөөр намайг огцруулах үндэслэл байхгүй хэмээн бүтэн сар гүрийж төрийн ажлыг гацаанд оруулсан спикер аргагүй байдалд оров бололтой. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө сандал ширээтэйгээ зууралдаж буй түүний энэ үйлдэл ёс зүйгүйн дээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очих хүртлээ асуудал хүндэрч байна. Үүнийг нь …

  • 17 December

    УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Их Хурлын даргыг огцруулах талд зогслоо

    УИХ-ын дарга М.Энхболдыг Монгол төрд шударга бусаар ажиллаж байгааг эсэргүүцэн огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хэвээр улстөр үймж байна. МАНАН бүлэглэлийг удирдагч хэмээх тодотголтой УИХ-ын дарга М.Энхболдыг Монголын төрийг гацаанаас гаргахыг шаардсан гишүүдийн гарын үсэгт УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нэгдсэн явдал анхаарал ихэд татаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Надтай надгүй 38 гишүүн …

  • 17 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын үр дүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын …