Улс төр

May, 2019

  • 14 May

    С.Зориг агсны хэргийг хянах Түр хороо хуралдана

    УИХ-ын холбогдох байнгын хороодын өнөөдрийн /2019.05.14/ хуралдааны хуваарийг танилцуулж байна. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: – Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр …

  • 13 May

    МАН: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна. Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж. Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн …

  • 10 May

    Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг энэ сарын 8-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ. Түүний гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь …

  • 10 May

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х. Батсүрэнг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав. ЗАРЛИГТ: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн …

  • 9 May

    УИХ-ын Тамгын газрын ЕНБ-ийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа

    УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт …

  • 9 May

    Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томиллоо

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг оронд Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу …

  • 9 May

    Намын гишүүдийнхээ дэмжлэгийг алдсан С.Эрдэнэ даргад ажлаа өгөх ганц сонголт үлджээ

    Монголын улстөрийн хоёр дахь том хүчин гэгдэж байсан АН даргаасаа болж дотроо хэдэн хэсэг бутарч рейтингээрээ ч өндийхөөргүй болтлоо нэр хүнд нь навс унаад байна. С.Эрдэнэ дарга намаа ингэж хүчгүйдүүлсний хариуд гишүүд дэмжигчид нь нүүр буруулж намын гишүүнчлэлээсээ олноороо татгалзаж, өдөр бүр шахуу намын даргаа огцруулах тэмцэл өрнөж байна. Мөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талд зогсч тэдний гар хөл, нэг …

  • 8 May

    УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. …

  • 8 May

    Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье

    Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авчихаад …

  • 8 May

    Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Энэ долоо хоногт Засгийн газар хуралдахгүй юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй зарим сайд нар Хэнтий аймгийн сумуудад  томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзан, хаваржилт болон цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт баасан гариг хүртэл үргэлжилнэ.

  • 7 May

    “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

    Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  өнөөдөр (2019.05.07) Төрийн ордонд зохион байгууллаа. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагын албан тушаалтнуудаас гадна 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж …

  • 7 May

    Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжив

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм. Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат байнгын хорооны гишүүдийн асуултад хариулах үедээ “Би хуулийг дээдэлж, зарчимч ажиллана. Надад шударга, үнэн ажиллах хүсэл бий” хэмээн байр …

  • 7 May

    Хятад ямар хариу барих бол…

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажилласан Тамгын газрын дарга З.Энхболдын Цаофэйдянь боомтоос хийсэн мэдэгдэл одоо ч дуулиан дагуулсан хэвээр байна. Учир нь төрийн тэргүүний айлчлалаар хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт, түүгээр Монголын нүүрсийг гаргах тухай байсан ч Тамгын газрын дарга З.Энхболд нь төмөр замын маргаан хөндөж, хоёр гишүүнээ Хятадын талд үйлчилдэг үү …

  • 6 May

    МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн …

  • 6 May

    Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.05.06/ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг …