УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх болсон талаараа дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр”УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Миний бие ийм асуудалд орооцолдсондоо харамсаж байна. Юуны өмнө аав ээж, гэр бүл хайртай ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, сонгогчид, нэг танхимын УИХ-ын гишүүдээсээ уучлал хүсч байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч. Саранзаяа, Б. Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос …
Улс төр
June, 2018
-
11 June
Ерөнхийлөгч Х.Баттулгад Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр /2018.06.10/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. БНЭУ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов. Мөн улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд …
-
9 June
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс айлчлах юм. ШХАБ-ын …
-
8 June
УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалтыг явууллаа. Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 29 гишүүн буюу 50,9 хувь нь УИХ-ын гишүүн Д. Гантулгыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн А.Ундраа: Хүний эрхийг хүндэтгэх …
-
8 June
УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалт явууллаа. Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 33 нь УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин одоо УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн …
-
8 June
Эмэгтэй гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэв
УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нээлттэй хуралдаж нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт 14 гишүүний долоо нь татгалзаж долоо нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжлээ. Санал …
-
8 June
Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпиний урилгаар Чиндаог зорино
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын Дарга …
-
8 June
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын шинээр байгуулагдсан Засгийн газарт Тээврийн сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий …
-
8 June
В.В.Путин: Монгол Улстай тогтоосон найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэлж, Монгол-Оросын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Мөн чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав. Илгээлтэд: “Хүндэт нөхөд өө! …
-
8 June
Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа. Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж …
-
7 June
Ө.Энхтүвшин: Монгол, Орос хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгох шаардлагатай
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.07) Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганыг нээлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үг чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татав. Монгол Улс, ОХУ-ынбүс нутаг, хил орчмын муж, аймгууд …
-
7 June
Х.Баттулга: ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна
“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов. Тэд Монгол-Оросын эдийн …
-
7 June
У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна
Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд өчигдөр боллоо. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар …
-
7 June
С. Бямбацогт нарын гишүүд хүүхдийн мөнгөний асуудлаар ОУВС-д ханджээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн …
-
6 June
ОУПХ С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар …