УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж 90,8 хувийн саналаар дэмжсэн. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм. МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн …
Улс төр
October, 2018
-
5 October
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар,тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Энхбат нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Энэ оны зургаадугаар сард “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс УИХ-ын дарга М.Энхболдод Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг …
-
5 October
Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв. Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ …
-
5 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн …
-
4 October
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр, “ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй …
-
3 October
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид …
-
3 October
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ц.Нямдорж сайдад асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ. Асуулгад “Сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах, хүн сураггүй алга болох, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болох тохиолдол өсч, тухайн үйлдлийн ард хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг нууцлаг байдлаар үйлдэгдэж байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд …
-
3 October
Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай асуудлыг танилцуулав. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг болон вагоны осолтой холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ өргөдлөө өгсөн билээ. Хэлэлцэж буй асуудалтай …
-
2 October
Ноён Акира Гүнжи:Парламент хоорондын харилцааны түүхэнд ач холбогдолтой арга хэмжээ болж байна
Манай улсад айлчилж буй Япон улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира ГүнжиМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Акира Гүнжитэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Тэрбээр “Бидний гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр талын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд …
-
2 October
Б.Батзориг: Улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьсан
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд, 2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас хойш …
-
2 October
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …
-
1 October
Д.Хаянхярваа: Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, гишүүд тойрогтоо ажилласан тухай гэсэн гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсөв өргөн барьсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. 2019 оны төсөв бол хариуцлагатай төсөв. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны …
-
1 October
Ерөнхийлөгч хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө “ Үндсэн хуулийн реформ” хийхийг уриалав
Өнөөдөр Улсын Их Хурал намрын чуулганы нээлтээ хийлээ. Намрын чуулганы нээлт дээр ерөнхийлөгч маань Монгол улс тогтолцооны хямралд орчихоод ямар ч нам хүчин, улс төрч гараад нэмэргүй байгаа тул Үндсэн хуулийн реформ хийх хэрэгтэй байна гэж хэлэв. Ерөнхийдөө Үндсэн хуулинд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэгт судлаачид, хуульчид, улс төрчид санал нэг байгаа юм. Харин ерөнхийлөгч яг ямар өөрчлөлт хийх нь …
-
1 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс хэлсэн үгийн онцлох ишлэл
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийн онцлох ишлэл -Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн. -Бид энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн. …
-
1 October
Ж.Бат-Эрдэнийг сайдаас нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барилаа
Ж. Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын …