Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.17/ болж нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц …
Улс төр
May, 2019
-
17 May
Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийн залуустай уулзлаа
Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл …
-
17 May
Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан
МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын …
-
17 May
ЗГ: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулав. Нийтдэ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ. Харин өнөөдрийн хуралдаанаар долоон Элчин сайдыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, Монгол Улсаас: Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Бүгд …
-
17 May
МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад “Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс …
-
16 May
УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим …
-
16 May
Н. Алтанхуяг: АТГ-т С.Эрдэнийг шалгуулах гомдол гаргалаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна. Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж …
-
16 May
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас байр суурийг авлаа. Тэрээр “Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт …
-
16 May
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
\Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан. …
-
15 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий …
-
14 May
Х.Баттулга : Хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал
Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг …
-
14 May
“Дубай-2020 Дэлхийн Экспо”-гийн ажлын хэсэг хуралдлаа
2020 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо “Дэлхийн Экспо-2020” болно. Уг үзэсгэлэнд манай улс оролцох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, оролцох бэлтгэл ажлыг хангах монголын талын Ерөнхий комиссараар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий комиссарын орлогчоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нарыг тус тус томилсон. Экспо-2020 онд оролцох бэлтгэлийг хангах ажлын хэсгийн анхны хурал Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд “Дубай …
-
14 May
С.Зориг агсны хэргийг хянах Түр хороо хуралдана
УИХ-ын холбогдох байнгын хороодын өнөөдрийн /2019.05.14/ хуралдааны хуваарийг танилцуулж байна. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: – Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр …
-
13 May
МАН: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна. Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж. Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн …
-
10 May
Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг энэ сарын 8-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ. Түүний гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь …