Улс төр

October, 2018

  • 1 October

    Х. Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна

    Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа Хүндэт зочид оо, Монголчууд аа, нийт ард иргэд ээ. Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан …

  • 1 October

    М.Энхболд: Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээх төсөв батлах шаардлагатай

    УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.  УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,     Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,     Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     Хүндэт зочид оо,     Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна.      Монгол …

September, 2018

  • 29 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм Хатагтай, ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргаар гишүүн орнуудын дэмжлэгийг авч сонгогдсон хатагтай Гарсес танд чин сэтгэлийн баяр хүргэжбайгааг минь хүлээн авна уу. Таныг энэхүү хариуцлагатай, чухал …

  • 29 September

    Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” хийх мэдээлэл    

  • 28 September

    УИХ-ын намрын чуулган Даваа гарагт эхэлнэ

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган Даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд эхлэх тов гарчээ. УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Үүнд: 1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн …

  • 28 September

    “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж …

  • 28 September

    “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг …

  • 26 September

    Монголбанк: Инфляцийг зургаан хувьд хадгална

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах …

  • 26 September

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Роснефтьтэй санал солилцов

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинд бараалхжээ. Уулзалтын үеэр Монгол Улсаар дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцсон байна. Байгалийн хийн хоолой барихтай холбоотойгоор төмөр замын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөнджээ. Мөн түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр ОХУ-тай 25 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. ОХУ-ын зүгээс Тавантолгойн нүүрсийг …

  • 25 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав

    Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов. Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал …

  • 25 September

    МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв

    МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр  хэлэлцлээ. МАХН-ын 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байна. Харин дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд …

  • 25 September

    Ерөнхий сайд “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж …

  • 22 September

    Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо

    Нийслэлийн Монгол Ардын намын даргаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сонгогдлоо. Тэрбээр гишүүдээс 167 санал авсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд 164 санал хүртсэн байна. Нийт саналаас 18-ыг нь хүчингүйд тооцжээ. Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал өглөөний 05:00 цагт өндөрлөлөө. Хуралд оролцсон төлөөлөгчдийн насны бүтцийг авч үзвэл 84 нь 18-35 насны гишүүдийн …

  • 21 September

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар 25 асуудал хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.          Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 …

  • 21 September

    М.Энхболд: Яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм. Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн …