Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа. Энэхүү хуулийн төслийг 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан бөгөөд тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан юм. Харин …
Улс төр
October, 2018
-
12 October
Д.Батжаргал Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод уламжилж, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн …
-
12 October
Х.Баттулга: 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. …
-
11 October
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу …
-
11 October
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ
Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас …
-
11 October
Б. Ундармаа: Энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, …
-
11 October
Д.Лүндээжанцан: 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо хуулийн хүрээнд ажилласан
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны …
-
11 October
Д.Даваасүрэн: Монгол, Францын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэхээр ажиллана
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ. …
-
11 October
УИХ-ын Цахим бодлогын түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа
УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 50 минутад 53,8 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн бөгөөд тус түр хорооны дарга Н.Учрал Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус түр хороо нь дөрвөн ажил …
-
10 October
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад оролцож байна
Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулгауулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцож байна. Спикерүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга нар санаачилж, анхдугаар уулзалтыг 2016 онд Москвад, хоёр дахь уулзалтыг 2017 онд Сөүл хотноо тус тус зохион байгуулжээ. …
-
10 October
Хууль зүйн байнгын хороо ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороохуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах …
-
8 October
Монгол Ардын Нам ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ
Сонгуулийн тухай хуулийн дагуу 10 сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм. Үүнээс Дорноговь аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%, Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8% АН 38,2% Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%, АН 30,6% Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7% АН 35,2% Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5% АН 29,5%-ийн тус тус санал авсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын Нам …
-
8 October
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 07-нд ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Эрхэм хүндэт Владимир Владимирович, Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу. Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал …
-
8 October
Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана
Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо. Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь “Өгөөж Сүмбэр” компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн “Түмэн бут” компани, Дархан-Уул аймгийн “Өглөгчийн хэрэм” компани, “Улаанбаатар гурил” компанид …
-
5 October
Хотжилтын түвшин хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр 67.6 хувьд хүрээд байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны …