Улс төр

April, 2019

  • 10 April

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг …

  • 10 April

    Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

    Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулган Катар улсын Доха хотноо зохиогдож байна. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Н.Учрал гишүүний хувьд Олон улсын парламентын холбооны дэргэдэх залуу парламентчдын чуулганд оролцон байр сууриа илэрхийлж, НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд залуу парламентчдын төлөөлөл болон нэр дэвшиж …

  • 10 April

    Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн албан хаагчаар бариулна

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр …

  • 9 April

    Д.Цогтбаатар элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуй, мал эмнэлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар малын вакцин бэлтгэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалахад унгарын талтай хамтран ажиллаж ирсэн туршлагыг үндэслэн энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн …

  • 9 April

    АН бүлэггүй болсноо албан ёсоор мэдэгдлээ

    УИХ дахь АН бүлэггүй болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ талаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Бүлэггүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ Мөн Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны өрийг Засгийн газар төлсөнтэй холбоотойгоор ажлын …

  • 9 April

    У.Хүрэлсүх: Нүүрс тээвэрлэгч 14,000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав. Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг зургаадугаар сарын нэгний дотор шинэчлэн сайжруулахыг “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайтын авто зам” …

  • 8 April

    АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг …

  • 8 April

    Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

    УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ болон өөрийнхөө эзэмшдэг аж ахуйн нэгждээ зээл авсан асуудлыг АТГ шалгаж буй. Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн боловч авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэднийг өөрийн хамаарал бүхий этгээддээ …

  • 8 April

    УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг УИХ-ын даргад хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын …

  • 8 April

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хөрөнгө орлогын мэдүүлэг

    Төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны 2018 оны ХАСХОМ-ийг Авлигатай Тэмцэх газрын цахим хуудасд өнгөрсөн баасан гарагт байршуулсан. Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд  АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг цувралаар хүргэж байна. …

  • 6 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

    “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өчигдөр зарлалаа. “Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх …

  • 6 April

    Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.04.05/ Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэрээ  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм. Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан …

  • 5 April

    Ж.Батзандан: Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон

    Улсын Их хурлын хаврын чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийлээ. Чуулган нээсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ “Хаврын чуулган нээлтээ хийлээ.УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын хувьд намаасаа хөөгдсөн. Тиймээс бие даагчдын бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль багтсан. Үүний нэг нь, хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар …

  • 5 April

    Г.Занданшатар: ХЭҮК-ын илтгэлийг УИХ-аар заавал хэлэлцдэг болно

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2019.04.05/  10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, …

  • 5 April

    УИХ -ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2019.04.05) 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит …