Улс төр

March, 2018

  • 15 March

    У.Хүрэлсүх: Эрчүүд рүү чиглэсэн бодлого дутмаг байгааг анхааралдаа авна

    Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалж, удирдан явууллаа. Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа. Д.Мөнхөө: Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил …

  • 14 March

    Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарав. 2017 …

  • 14 March

    З.Энхболд: Ерөнхийлөгч энэ жил хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, Үндсэн хуулийн 6.1-ийг хэрэгжүүлэх хууль санаачилна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д  оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл …

  • 14 March

    У.Хүрэлсүх: Дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж  байна 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт …

  • 13 March

    Д.Амарбаясгалан: Улс төрийн нам хөгжлийн дөнгө биш чиглүүлэгч байх ёстой

    “XXI зууны улс төрийн намын хөгжил: Массын намаас бодлогын нам руу” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлаар Монгол Ардын Намын зүгээс дэлхийн улс төрийн намуудын хөгжилтэй хөл нийлүүлэх, массын намаас бодлогын нам болох, Монголын нам хүчнүүд улс орны хөгжлийн дөнгө биш хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг байх асуудлыг дэвшүүлж, улс төр судлаач, доктор, профессоруудын саналыг сонслоо. Монгол …

  • 13 March

    Турк Улс Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар …

  • 13 March

    Д.Трамп: Монгол Улстай ХАА, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, …

  • 7 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

    Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ, Монголын сайхан эмэгтэйчүүд ээ, Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, …

  • 7 March

    Эмэгтэйчүүд “Эерэг өөрчлөлт”-ийг уриалж байна

    Монгол Ардын намын 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдсан дэмжлэг туслалцаа, халамж анхаарал шаардлагатай байгаа зорилтот бүлгүүдэд хүрч сэтгэлийн дэм урам хайрлах “Эсрэг өөрчлөлт”  сайн үйлсийн аяны хандив гардуулах арга хэмжээ боллоо. Уг сайн үйлсийн аянг Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг  Нэмэндэйн Янжмаагийн 125 жилийн ойн …

  • 6 March

    Д.Амарбаясгалан: МАН илүү хариуцлагатай, ёс зүйтэй, манлайлалтай байх ёстой

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа. -Хэдхэн хоногийн өмнө Эх орончдын өдөр, МАН-ын 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.Энэ үеэр таны дэвшүүлсэн мэндчилгээнээс МАН бол Азидаа анхны нам юм байна гэж ойлгосон. Зөв үү? -Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчид, МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе.Асуултын хувьд гэвэл, Азид биш Төв Азидаа анхны нам гэдгийг би мэндчилгээндээ дурьдсан л …

  • 5 March

    У.Хүрэлсүх: Бид татварын зардлыг бууруулахыг зорино

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН “ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе! Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та …

  • 3 March

    Ц. Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

    Монгол Улсын  ерөнхийлөгч  асан Ц.Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн сард томилжээ. Тэрээр 1998 онд МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас эхлээд 2009-2017 оны хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчийн албыг хариуцахдаа цаазын ялын эсрэг удаа дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, энх тайвныг дээдлэгч нэгэн гэдгээрээ олон улсад үлгэр жишээ болсоор ирсэн юм. Цаазын ялын эсрэг олон улсын комисс нь 2010 …

  • 2 March

    Иргэд эвээ бэхжүүлж, хариуцлагаа эрхэмлэхийг хүсэж байна

    УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн зүүн бүсийн сумдад ажиллах томилолтынхоо үеэр Баяндэлгэр, Баян суманд очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнчлэн улсын нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар мэдээллээ. Иргэд эдийн засгийн хүндрэлээс …

  • 1 March

    Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн Үндэс

    Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн үндэс Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн толилуулсан илтгэл Манай улсын иргэд ээ, МАН-ын гишүүд дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө! Эрхэм хүндэт зочид оо! Та бүгдэд Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны түүхт 97 …

  • 1 March

    Д. Амарбаясгалан: Эв нэгдэлтэйгээр улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Эх орончдын өдөр”-т зориулсан  мэндчилгээг хүргэж байна. Эв санаа нэгт эрхэм журмын нөхөд өө! Та бүхэндээ эх орончдын баяр, Монгол Ардын нам байгуулагдсан түүхт ойн өдрийн мэнд хүргэе! Өдгөөгөөс 97 жилийн тэртээ энэ л өдрүүдэд Монголын эх орончид Дээд Шивээд хуралдан, 1920 онд “суурийг нь тулсан ган тулгандаа Монгол Ардын намын галыг бадамлуулан асааж” …