Засгийн газар хуралдаж, 2019 оны 5-р сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа. Тогтоолд: 1. Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосугай. …
Улс төр
February, 2018
-
28 February
Монгол Ардын Нам авилгатай тэмцэх стандартыг нэвтрүүлж эхэллээ
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар “Эх орончдын өдөр”, МАН-ын 97 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн МАН-ын анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УЗ-өөс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалтын эхэнд мэдээллээ. Мөн Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, намын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлж техник …
-
27 February
Ахмад дипломатуудтай уулзаж, үнэтэй санал санаачлагыг нь сонслоо
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тэргүүтэй намын удирдлагууд ахмад дипломатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, улс орны болоод намын гадаад бодлого, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар үнэтэй санал санаачлагыг нь сонслоо. Монгол Ардын Намын 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт нь Монгол Ардын Намын гадаад бодлогын үнэт зүйл, эрхэм зорилгыг ахмад үеийнхнээсээ …
-
27 February
Н. Алтанхуяг: Ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, хараахан бүрэлдэж чадаагүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өчигдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх …
-
27 February
НИТХ дэд бүтцийн асуудлаар хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
-
26 February
Шүүх Д.Гантулгыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авсангүй
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох “хүчингийн хэрэг”-т Прокурор хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн билээ. Харин Д.Гантулгын хувьд прокурорын гаргасан тогтоолтой танилцахгүй зугтаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантулгыг сэжигтнээр татаж, цагдан хорих саналыг хүргүүлсэн байна. Гэвч шүүх Д.Гантулгын хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр прокурорын байгууллагад ирж тайлбар өгөөгүй гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр татаж, цагдах хорих боломжгүй гэсэн шийдвэрийг …
-
26 February
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна. …
-
24 February
О.Баасанхүү АН-д харьяалагдана
Хууль бусаар хуралдаж, намын удирдах эрхийг авсан. Мөн намаа хагалан бутаргасан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хөөгөөд байгаа билээ. Түүнээс гадна Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Ингээд О.Баасанхүү очих хаяггүй нэгэн болоод байгаа юм. Тэгвэл түүнийг Ардчилсан намд элсэхээр тохиролцсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг АН-ын удирдлагуудын түвшинд яригдаж байгаа …
-
23 February
Монгол даяараа авлигад живж, бид ядуурч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, үдээс хойш Дархан-Уул аймгийг зорилоо. Дархан хотын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус аймгийн Залуучууд театрт иргэдтэй уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг түлхүү сонсож, иргэдийн үг, санал хүсэлт, шүүмжлэл, санаа бодлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн …
-
22 February
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сард явагдана
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний …
-
22 February
“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс …
-
22 February
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон гэлээ
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа …
-
21 February
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) …
-
20 February
Монгол иргэд Аргентин улс руу визгүй зорчиж эхэллээ
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Аргентин улс хоорондын хэлэлцээр 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой боллоо. БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын …
-
20 February
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсыг ажиглагчаар оролцуулах урилга гардуулав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын …