МАН Их хурлынхаа хоёр дахь өдөр намын даргаа сонгоно. Засгийн эрх баригч МАН-ын дарга хэн болохоос ирэх 3 жилд тус нам хариуцлагатай байж чадах уу, эсвэл АН-ын өнгөрсөн 4 жилийн алдааг давтах уу гэдэг шууд шалтгаална. Мөн МАН цаашдаа эвдрэлцсээр байх уу, эвлэрч үлдэх үү гэдэг энэ удаагийн Их хурлаар хэнийг намын даргаараа сонгохоос шууд шалтгаална. Шуудхан хэлэхэд одоогийн засгаа …
Улс төр
November, 2017
-
21 November
Ж.Мөнхбат МАОН байгуулна гэв үү…
МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Удахгүй МАН-ын удирдах намын даргыг сонгох санал хураалт хурлын төлөөлөгчдийн дунд явагдана. МАН-ын даргад нэр бүхий 4 нэр дэвшигч өрсөлдөж байга ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын дунд үргэлжилнэ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж 1309 төлөөлөгчид хандан тэднийг сүрдүүлэх, шантаажлах, …
-
21 November
Д.Хаянхярваа бол М.Энхболдын үргэлжлэл…
Монгол улсын үндсэн хуулиар хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдгийг мэдэх ч Ц.Сандуй, М.Энхболд дарга тэргүүтэй төрийн албыг зарж наймаалцан 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байсан МАН дэх олигархижсан бүлэглэлийн нэрийн өмнөөс энэ жил эхийн насаар 60 нас хүрч байгаа Д.Хаянхярваа МАН-ын даргыг авахаар зүтгэж байгааг харад толгой холбоод ингээд бичихлээ. Зүтгэж байна ч гэж дээ …
-
21 November
У.Хүрэлсүхээс өөр хүчтэй, чадварлаг удирдагч алга
Монголд яг үнэндээ өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал байна. Энэ цаг үед хүчтэй, шийдвэр гаргаж чаддаг хүн л цааш нь хөтөлж авч явна. Харин өмнөх аядуу зөөлөн удирдлагын хойд дүрийг МАН-ынхан их хуралаараа тодруулвал өөрсдийгөө төдийгүй улс орныг дахиад тогтворгүй байдал руу түлхсэн хэрэг болно. Улс төрийн намын энэ тэргүүний зорилго бол сонгуульд ялах байдаг. Дараа …
-
21 November
У.Хүрэлсүхэд эрх мэдлийг нь бүтэн өгчих
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад сар гаруйн хугацааг ардаа орхижээ. Өнгөрсөн аравдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганаар түүнийг Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар тохоон томилсон. Гэвч тэрбээр энэ ахархан хугацаанд өмнөх ямар ч Ерөнхий сайдын даваагүй даваа, туулаагүй замыг туулав. Мэргэжлийн засгийн газрын Шадар сайдын албанаас татгалзах өргөдлөө наймдугаар сард өгсөн тэрбээр шударга, зарчимч нөхдөөр хүрээлүүлсэн шинэ …
-
21 November
Түүхэн сонголт: МАН өнөөдөр “60 тэрбум”-ын авлигачдаасаа салж чадах уу
МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилнэ. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН түүхэн сонголтын өмнө ирээд байна. Намын дарга, удирдлагыг хэн авах нь намын ирээдүйн хувь заяа хамаарах учиртай. Гол өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөнө. Зуун жилийн түүхийг бүтээж буй МАН-д шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх цаг хэдийнээ ирсэн гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаа хангалттай харууллаа. Төрийн албыг наймаалдаг, авлига авдаг, албан тушаалаа …
-
21 November
Байр суурь: Нам, төр нэгдмэл бодлоготой байж эв эеийг эрхэмлэнэ
Улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Монгол Ардын Намын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна. Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 39.3 хувь …
-
21 November
1309-д урагшлах ба ухрах гэсэн хоёр л сонголт бий
Монгол Ардын намын 28 дугаар Их хурал үргэлжилж байна. 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон 1309 төлөөлөгч, Их хурлын индэр дээр тавьсан итгэлд талархалтай бас шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэ чухал биш. 1309 төлөөлөгчийн гол үүрэг ирэх онуудад 100 жилийн түүхээ бичих гэж буй Монгол Ардын намыг удирдах хүнийг сонгох явдал юм. Улс төрийн ууган намыг удирдахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, …
-
21 November
“МАНАН”-гийн залгамжлагч Д.Хаянхярваад МАН-ынхан хулхидуулахгүй
Монголын ард түмэнд “Хонгорт итгэх үү, Хаянд итгэх үү” гэх асуулт тулгарч байсан удаатай. Хэрвээ Хаянд итгэвэл бүхэл бүтэн сумын хүн ардыг “Хамуутай” гэж доромжлоход хүрэх байв. Учир нь Хонгор сумынхан цианит натрид хордсон гэж, Хаян дарга болохоор тэднийг хордоогүй ээ, ердийн нэг хамуу гэж хоёр туйлд мэтгэлцсээр он удаж, эцэстээ Хонгорынхон хордсон хэвээрээ үлдэж, Хаян дарга МАН-ын манлай улстөрч …
-
21 November
Ард түмэн МАН-ыг, МАН У.Хүрэлсүхийг сонгохын учир
Монголчууд хос морьтой ард түмэн. Тэднийгээ сэлгэж унасаар хөгжлийн чамгүй урт замыг туулан гаталлаа. Ажвал, замдаа алжааж саатахаас илүү хоёр морины явдал таарахгүйгээс болж хурд саарах, буцах ухрах тохиолдол гарав. Хоёр морины нэг нь хол замд улдахгүй маягийн, 70 жил тасралтгүй давхисан туршлагатай. Нөгөө нь харин ойр ойрхон тар хийчихдэг, хол зайд цуцдаг, ам булаадаг, хадуурч давхидаг бололтой юм. Тэр …
-
20 November
Нам засгаа нэг гарт атгуулъя, дараа нь…
МАН-ын их хурал эхэллээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн М.Энхболд хариуцлагаа хүлээн даргын суудлаа өгөхөөр болсон тул энэ удаагийн их хурал олны анхаарлын төвд зүй ёсоор ороод буй. Харин дарга сонгох эл хурлаараа жил гаруйхны өмнө хийсэн алдаагаа давтахгүй байхыг 1300 гаруй төлөөлөгчид сануулах гэсэн юм. МАН-ын хувьд 2020 оны сонгуулиар хэрхэхээ энэ хоёр өдөрт шийдэх түүхэн хурлаа хийж байна. …
-
20 November
МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн онцлох 10 ишлэл
Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна. -Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. -Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны …
-
20 November
Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой
Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг онцолсон юм. Тухайлбал, тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, …
-
20 November
Монгол Ардын Намын XXVIII Их хурал М. Энхболдын илтгэлээр үргэлжилж байна
Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж байна. Мөн хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ. МАН-ын дарга М.Энхболд “Нэгэн зууны түүхтэй …
-
20 November
МАН ба дархлааны систем
Хүний бие организмд өвчний нян вирус орж ирэхэд дархлааны систем ажиллаж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл. Үүний цаана амьд үлдэх гэсэн, өөрийн зөв голдиролыг эрүүл саруулаар нь хамгаалж авч үлдэхийг эрмэлзсэн процесс явагдаж байдаг. Энэ бол байгалийн хууль. Үүнтэй яг адилхан нийгмийн аливаа байгууламж, тогтолцоо бүр өөр өөрийн гэсэн дархлааны системтэй байдаг. Юм яаж ч муудлаа гээд дандаа сайжрах талруугаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл