Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах, шууд нислэгтэй болох, ирэх онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл зэргийн талаар санал солилцлоо. …
Улс төр
November, 2017
-
14 November
МАН-ны гишүүдийн итгэл У.Хүрэлсүхэд төвлөрч байна
Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ 7500 ам доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдэгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеээр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан явна. Улс төрийн хувьд нэг халтирхад дахиад олон жил хүлээж байж сэхэхээр хэмжээний гүн хавцал …
-
14 November
2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн …
-
10 November
Ө.Энхтүвшин: Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд “Үндэсний чанарын чуулган-2017”болж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд, Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, чанарыг эрхэмлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэнд “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна. Анх 1989 онд Нэгдсэн үндэстний байгууллагын дэмжлэгээр …
-
10 November
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар …
-
9 November
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
9 November
Х.Баттулга:Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх …
-
9 November
Х.Баттулга: Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийг дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, төслийн ажилтан Б.Бадрал нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд …
-
9 November
У.Хүрэлсүх: Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө. Тэрээр,Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. …
-
8 November
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн өндөр, дээд түвшний …
-
7 November
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 07 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн …
-
7 November
Д.Эрдэнэбат:ОУВС-ийн шахалтаар цалин нэмэхгүй байгаа нь буруу гэж үзэж байна
Улсын Их Хурлын Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д. Эрдэнэбат“2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө …
-
6 November
УИХ дахь МАН-ын бүлэг ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн УИХ-аас гаргасан Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдээлснээр тэд …
-
6 November
БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдээ шилжүүлэн авах асуудалд онцгой анхаарч ажиллана
БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жань Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлаж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс …
-
4 November
Байнгын хороодын дарга нарыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгохыг дэмжжээ. Түүнчлэн Өргөдлийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл