Улс төр

January, 2017

  • 2 January

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2016.12.28/-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн …

December, 2016

  • 29 December

    З.Энхболд: Энэ Засгийн газар “Тавантолгой”-г хамгийн муу хувилбараар явуулах гэж байна

    Ардчилсан намын дарга З.Энхболд “Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр шинэ жилийг далимдуулан Засгийн газар “Тавантолгой”-г гэндүүлж зарах гээд байгаа учраас мэдээлэл хийж байна гэсэн юм. Мөн “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс “Тавантолгой”-н орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар “Тавантолгой”-г явуулахаар шийдэх гэж байна. Энэ …

  • 29 December

    З.Энхболд: Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух хэрэгтэй

    АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн ордын өмнө нь хийсэн гэрээг ухраах  муу хувилбарыг дэвшүүлж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр Тавантолгойн асуудлаарх АН-ын байр суурийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн юм. “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс  ард түмний мэдэлд Тавантолгой хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар Хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр завдаж байна. Ардын …

  • 29 December

    “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв. Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ …

  • 29 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэцэн шийдвэрлэсэн байна. Үүнд, – УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов. – Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг …

  • 28 December

    Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банкнаас авсан хувийн хэвшлийнхний зээлийг хаахгүй

    УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагын тооцоог энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэх тухай асуудал дээр хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг …

  • 28 December

    О.Баасанхүү С Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хурлын талаар мэдээлэл хийлээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, төр нийгмийн нэр зүтгэлтэн З.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хуралтай холбогдуулж мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийх болсноо эхэнд нь тодотгов. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар шүүх хурал болж, шүүгдэгчдэд ял өглөө. Би шүүхийн шийдвэрийн зөв, …

  • 28 December

    УИХ-ын З.Нарантуяа “Монполимет”-ийн Ц.Гарамжавыг үнэн нүүр царайг илчлэв

    -Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна- УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд үгээ хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын цөөнхийн бүлгийн З.Нарантуяа …

  • 28 December

    АН-ын бүлэг ЭСЯ-дыг татан буулгах асуудлаар завсарлага авчээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Мөн “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч …

  • 28 December

    УИХ-ын чуулган хуралдана

    УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 28-ны лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна. “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын …

  • 27 December

    Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарч хуралдлаа УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд …

  • 27 December

    Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоно

      Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон …

  • 27 December

    УИХ-ын гишүүн Л.Болд Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн …

  • 27 December

    ЭМ-ийн сайд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол …

  • 27 December

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг  өргөн мэдүүлэв. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуулийг батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт …