Улс төр

November, 2016

  • 30 November

    Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    Эдийн засгийн байнгын хороо төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын …

  • 29 November

    Шадар сайд У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

    Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч …

  • 29 November

    О.Содбилэг дуугарах цаг болсон бус уу

    С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа шүүхээр дэнслэгдэх гэж байна. Энэ хэргийн эзэн холбогдогчдыг шүүх хурал Монголын ардчилал, хууль ёс, шударга ёсны толь болох учиртай. Нийгмийг цочирдуулж, олон жил дуулиан дагуулсан, олон ч хүний амьдралд хар толбо үлдээсэн аймшигт хэргийн жинхэнэ эзэд хуулийн дагуу зохих ялаа эдлэх үү, эсхүл хавтаст хэргийн маш нууцын зэрэглэлтэй баримтуудын цаана гэм зэмгүй иргэд хэлмэгдэж, …

  • 28 November

    Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөнө

    Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалты гэнэ долоо хоногт буюу 12 дугаар сарын 02-ны Баасан гарагт зохион байгуулахаар болжээ. Тус зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хөгжлийн түншүүдэд танилцуулах, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зөвлөлдөх яриа, хэлэлцээг өрнүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтад Монгол …

  • 28 November

    Т.Бадамжунай Уул уурхайн дэд сайдад яригдаж байна

    Засгийн газар дахин нэг уяач гишүүнээр бүл нэмэх бололтой. МАН-ын бүлгээс “Эрдэнэт”үйлдвэрийн захирлаар томилогдсон X.Бадамсүрэнгийн оронд ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн энэ албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг түүнтэй дөрөө харшуулан өрсөлдөж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд багагүй яригдсан. Гэхдээ аль нь ч байсан “Хотын фракц”-ын хүн, намын …

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

    Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг  өчигдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. “Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж үг хэлэв. Тэрээр “Анхдугаар Үндсэн хуулинд “Засгийн газар бол тус улсын ерөнхийлөн …

  • 25 November

    Монгол Улсын Их Хурал Дарга М.Энхболдын илгээлт

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН  ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ИЛГЭЭЛТ (Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд) 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр                                                         …

  • 25 November

    Ерөнхий сайд ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ

    УИХ-ын нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 1, 2-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай; Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай; “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар …

  • 25 November

    Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар М.Энхболд томилогдлоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Энхболдыг томиллоо. 2015 оноос хойш Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Бат-Очир үүрэгт ажлаа М.Энхболдод албан ёсоор хүлээлгэн өгөөд түүний цаашдын ажилд нь амжилт хүслээ. Б.Энхболд нь өмнө  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Олон нийттэй харилцах хэлтсийн  дарга болон Хан-Уул дүүргийн …

  • 24 November

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулав

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын …

  • 24 November

    Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах талаар ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл батлагдав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр  14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан …

  • 24 November

    АНУ-ын Элчин сайд Ж. З. Гаалттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 24 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, …

  • 23 November

    Лаосын Элчин сайд УИХ-ын даргыг БНАЛАУ -д айлчлахыг урилаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд МАН парламентад олонхи болж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд Лаосын парламентын тэргүүний мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Монгол Улс, Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын …

  • 23 November

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод …