Улс төр

November, 2016

  • 23 November

    УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

    ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна. Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга …

  • 23 November

    АН-ын удирдлагын төлөөлөл мэдээлэл хийнэ

    Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан тус намын зарим удирдлагын төлөөлөл мэдээлэл хийх болжээ. Энэ оны долдугаар сард хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын Их хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Уг их хурлаар Ардчилсан намын шинэ даргыг сонгох хүлээлттэй байсан ч энэ удаад зөвхөн Дүрмийн өөрчлөлтөө батална гэж зарласан. Намын шинэ Дүрмийн төсөл боловсруулах …

  • 23 November

    Н.Алтанхуяг ноцтой ямар асуудлууд хөндөв

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол HD телевизийн “Хар цагаан” хэмээх нэвтрүүлэгт саяхан оролцсон юм. Тэрбээр уг нэвтрүүлгээр хөндсөн хамгийн ноцтой гурван асуудлыг хүргэж байна. 1. Оюутолгой дээр бидний шийдэж чадаагүй гурав, дөрөвхөн асуудал үлдээд байсан. Хорин хэдэн асуудлыг нь шийдчихсэн. Хоёр тэрбум америк долларын хэтрэлтийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөр гэдэг юм. Оюутолгойн талаас. Бид үгүй гэхгүй байгаа …

  • 22 November

    УДШ Г.Уянгыг ТТЭНН-ын даргаас чөлөөлөх хүсэлтийг хүлээн авсангүй

    Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын Гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар энэ хүсэлтээ Улсын дээд шүүх /УДШ/-д хүргүүлсэн байна.  Харин УДШ хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Учир нь тус …

  • 22 November

    Шагнал уу, шийтгэл үү?

    С.Баяр Англид Элчин сайдаар томилогдсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дор арван улсад Элчин сайдаар очиж байгаа нэр дэвшигчид УИХ-ын шүүлтүүрээр төвөггүйхэн ороод гарлаа. Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-ын гишүүдээс хатуухан үг сонсох байсан байх. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор данс гээд намынх нь гишүүд ч зүгээр суулгасангүй. Иймэрхүү асуултад “…УИХ-ын гишүүн хэлсэн …

  • 22 November

    Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 40 орчим жилийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа дипломатч, нэртэй монгол судлаач түүний үүрэгт ажлаа гүйцэтгэсэн таван жилийн хугацаанд Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий …

  • 21 November

    Ерөнхийлөгч Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцав

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төрийн тэргүүнийг сургалт, арга зүйн төвд хүрэлцэн ирэхэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн жагсч, хурандаа Н.Уламбаяр илтгэл өгч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн …

  • 21 November

    Монгол Улс Юнеско-ийн мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн ЗГ хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдлоо

    Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов. Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-ийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах  бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал  оролцож байна. ЮНЕСКО-ийн Олон …

  • 19 November

    БНХАУ-тай хоёр боомтоор мах экспортлох асуудлаар харилцан тохиролцжээ

    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Энэ жил сүүлийн 100 жил …

  • 18 November

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв

    Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Саяхан Үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Статистик мэдээллийг нийгмийн толь гэж эрдэмтэн, судлаачид …

  • 18 November

    Улс тунхагласны баярыг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгов

     Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад насны нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай …

  • 18 November

    УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж бараалхлаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсон Ж.Бямбадорж бараалхлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж итгэл найдвар хүлээлгэн нэр дэвшүүлж, улираан томилсонд талархал илэрхийлээд тус комиссын дарга томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхдаг журамтайг дурдав. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс багагүй ажлыг хийж, дотооддоо төдийгүй Ази, …

  • 18 November

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10 цаг 10 минутаас 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийг төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын зэрэг нэр бүхий 9 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа …

  • 18 November

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд найрамдах Грек улсын элчин сайд Леонидас Роканасийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Леонидас Роканасийг  хүлээн авч уулзав. Элчин сайд Леонидас Роканас Грек Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тухай, мөн эдийн засгийн хямралыг даван туулахад Грекийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого зэрэг асуудлаар товч мэдээлэл өгөв. Талууд хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны …

  • 18 November

    Ж.Батзандан: Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ

      -АН-ын ҮЗХ хурлаараа намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй байхаар шийдсэн билээ- УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр “Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд …