Улс төр

June, 2016

  • 16 June

    Т.Алтаншагай: “Жудагтай эр” болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу тамхи татаж, ёс бус үг хэрэглэж буй бичлэг тарж нэлээд дуулиан дэгдээлээ. Энэхүү бичлэгрийг  сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт нар өчигдөр олон нийтэд  дэлгэсэн. Эрхэм гишүүний талаар ноцтой бичлэгийг цацсан сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт хүн чанаргүй,  жудаггүй хэмээх зэмлэлийг олон нийтээс хүртээд байгаа.  Тэгвэл Т.Алтаншагай өөрийн фэйсхуудсаараа дамжуулж хариу өгсөн байна. Тэрбээр “Над руу дайрсан дайралтуудыг уншлаа. Хэвлэлийн …

  • 16 June

    Иргэд “Шийдлийн баг”-ийг эргэлт буцалтгүй сонгохоор шийджээ

    Баянгол дүүргээс УИХ, НИТХ-д АН-аас нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийгээд эхэлсэн билээ. Өнөөдөр АН-аас УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ , НИТХ-ын 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр ”Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр олон зуун иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Тэд  “Баянгол дүүргийг …

  • 16 June

    У.Хүрэлсүх орон нутагт сонгууль удирдана

    МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр УИХ-аас татгалзсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг. Гэхдээ тэрээр УИХ-ын гишүүний суудлаас татгалзсан ч гэсэн улс төрөөс холдож явсангүй. “Ардын нам, авгай хүүхэд, анд нөхөр гурваа юугаар ч солихгүй” хэмээн мэдэгдэж байсан У.Хүрэлсүх энэ сонгуулийн үеэр  МАН-ын сонгуулийн төв штабт С.Баяр, Су.Батболд, Ё.Отгонбаяр, Т.Ганди нарын хамт ажиллаж, хөдөө орон …

  • 16 June

    Элэг бүтэн Монгол эх орныг минь аварна

    АН  засагласан дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар  бүрэн уналтад орсон. Тэр бүү  хэл,  сүүлийн хагас жил энэ салбар сайдгүй явсан гээд бодохоор бодлого тодорхойлох ажил үндсэндээ орхигдсон нь лавтай. Хүн амын, тэр дундаа улсын оршин тогтнохуйн  үндэс болсон эрүүл мэндийн салбараа ингэтэл улс төржүүлдэг салбар манайхаас өөр улсад байхгүй л байх. Аливаад хэмжээ хязгаар гэж байх ёстой. Үүнтэй адил …

  • 16 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу хэлэхдээ “Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүнээ талархал илэрхийлье. Таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах …

  • 16 June

    Төрийн албыг бөө мөргөлөөс салгая

    Монгол төрийн босго “намхан” байна гэж иргэд ихээр шүүмжилдэг. Хүссэн, хэлбэрдсэн бүр нь төрийн “зөөлөн сэнийд” суухыг санаархах болж. Өнгөрөгч УИХ болон НИТХ-ын суудалд суугчдийн дунд хэдэн зайран, удган байгаа бол. Бөө мөргөлийг төрийн үйлтэй холбон байдаг гишүүд их бий. 76  гишүүн дотор 15-16 бөө байгаа хэмээн яригдах юм билээ. Гэхдээ хэн, хэзээ, хаана бөөлөөд байдагийг нь мэдэхгүй. Төрийн их …

  • 16 June

    Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзав

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад …

  • 15 June

    Су.Батболд: Зарим аймгийн сонгуулийн хороод илт хууль зөрчиж байна

    УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн нар сонгуулийн тодорхой хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Су.Батболд гишүүн хэлэхдээ” Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна гэх гомдол санал ирж байна. СЕХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод шаардлага хүргүүлж байна. Тодруулбал, Өмнөговь,Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нэр дэвшигчдийг сонгуулийн хороо …

  • 15 June

    Оргилын Ж.Ганбаатар өнгөтэй байна

    2016 оны УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт нийслэл хотноо үргэлжилсээр байна. Уулзалтанд хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн тоо нь тухайн нэр дэвшигчийн рейтингийг илэрхийлж байх шиг. УИХ-ын 68-р тойрогт  /Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороонд/  МАН-аас нэр дэвшигч “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянгол дүүргийн 5, 6, 7, 9-р хороонд иргэд, …

  • 15 June

    С.Эрдэнэ: Баянгол дүүргийн АН илүү хүчирхэг “Шийдлийн баг”-аа илгээсэн

    Ардчилсан намаас Баянгол дүүргийн УИХ-ын 70-р тойрогт нэр дэвшигч З.Энхболд, тус дүүргээс Нийслэлийн ИТХ-ын 6-р тойрогт нэр нэр дэвшигч В.Ганбаатар нар Баянгол дүүргийн XVII хорооны иргэдтэй “Монген” сургуулийн танхимд уулзалт хийлээ. УИХ-д нэр дэвшигч З.Энхболд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тун ч нухацтай, тухтай танилцуулж, иргэдийн асуултад илэн далангуй, нээлттэй хариулт өгсөн. Харин нэр дэвшигч В.Ганбаатарын хувьд Нийслэлийн ардчилсан намаас ирэх …

  • 15 June

    Л.Эрдэнэчимэгт хүрсэн “шантааж” Монгол эрчүүдийн “жудагийг” илтгэх шиг болов

    Сонгуулийн эргэн тойронд самбар урлаа, худал ярьлаа, ухуулагч нар хаалга “балбалаа”, элдэв зүйл “тараалаа” мэтээр шуугиан дэгдэж л байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан ёс зүйгүй загнасан нь Л.Эрдэнэчимэг гишүүний төрийн ордон архи ууж, тамхи татаж байгаа бичлэг байлаа. Үнэхээр ёс зүйгүй юм. Дээгүүрээ булхиатай гэж хүмүүс ярьдаг ч арай ийм гэж санасангүй. Эрүүл саруул хамт олонтой яваа хүнд …

  • 15 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын нийслэл Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нэйпидо хотын олон улсын нисэх буудалд угтах үеэр Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, Мьянмарын талаас Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Аунг …

  • 14 June

    Налайхчууд хоёр “Сайхан”-д итгэл хүлээлгэнэ гэлээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн уулзалт арга хэмжээ үргэлжилсээр байна. Тодруулбал, УИХ-ын 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар өнөөдөр  Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.  Нэр дэвшигчид өнөөдөр гурван хорооны иргэдтэй уулзаж тэднийхээ дуу хоолой, санал хүсэлтийг сонслоо. Эхний уулзалт Цэргийн ангийн өмнөх талбайд болсон бол дараагийн …

  • 14 June

    Баяннуурынхан төрд дайх үгээ О.Амартүвшинд итгэж уламжиллаа

    УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Баяннуур сумын иргэд, сонгогчдод АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Баяннуур сумын хувьд цэвэр усны нөөц хомсдож буй нь иргэдийн сэтгэлийг ихээр зовоодог ажээ. Иргэн Д.Зоригт “Манай сумын цэвэр усны нөөц хомсдож байгаад анхаарал хандуулж ажиллаарай. Таныг Баяннуурынхан дэмжинэ” хэмээсэн бол тус сумын нэгдүгээр багийн иргэн Рэгзэдмаа “Нутгийн хүү нутгаа зорьж ирж …