Баянгол дүүргийн “Шинэчлэлийн баг”-аас НИТХ-ын 2-р тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнгөнсүх, УИХ-ын 68-р тойрогт нэр дэвшиж байгаа Д.Оросоо, УИХ-ын 69-р тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ нар Баянгол дүүргийн 5-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Одоогоос 4 жилийн өмнө бид “Баянголчуудаа шинэчлэх үү” гэдэг уриаг дэвшүүлж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Энэ …
Улс төр
June, 2016
-
14 June
Л.Эрдэнэчимэгийг эргүүлэн татах уу
Бенз, алим, саун, “секси гёрл” гэх зэрэг хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөртөө олон хоч авч, “хочны их дэлгүүр” болсон Л.Эрдэнэчимэг гишүүн дахиад өөртөө хоч авлаа. Архичин, тамхичин гээд хөврөх түүний хочууд дундаас хамгийн том нь “архи, тамхи, секс гурав” гэх хоч болох янзтай. Ингэж хэлэхийн учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архи уунгаа “Тамхи татах, архи уух, секс хийх …
-
14 June
Н.Энхбаяр: Хуулийг мушгин гуйвуулсан хэлбэр төдий шүүх хурал боллоо
СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал арилаагүй байна гэсэн үндэслэлээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэв. Шүүх хуралд Н.Энхбаяр өөрөө оролцсон бол ажиглагчаар түүний эхнэр О.Цолмон, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАХН-ын гишүүд дэмжигчид оролцов. Мөн Сонгуулийн явцыг ажиглахаар Монгол Улсад …
-
14 June
МХЗ-той “600 саяын гэрээ байгуулсан” Я.Санжмятав Цагаан жагсаалтад “өнгөлж байна”
Монголын Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй гэх “хар цагаан” жагсаалтыг дагасан олон хардлага таамгууд биеллээ олж, баталгаажсаар байна. Жишээлбэл, “хар жагсаалт”-д МХЗ-той хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн нэр дэвшигчид багтаж байгаа. Түүнээс тэр хүн хар, цагаан үйл явдлын гэрч байх нь эсэх нь огтхон ч хамаагүй. Харин эдийн засгийн хувьд МЗХ-той хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн л бол “хар жагсаалт” руу гулсаж …
-
14 June
Сонгууль Монгол улсын иргэдийг “голж, ялгаж” эхлэв үү
Сонгуулийн сурталчилгааны ард үлдсэн иргэд болох хүүхдийн хүмүүжил сургалт, ЭЕШ, донтох өвчтэй иргэд гээд энэ бүх нийгмийн “хүнд” давхаргынхантай яагаад нэр дэвшигчид уулзаж болдоггүй юм бэ, тэд яагаад улс нийгмийн чанартай асуудлын хойно үлддэг юм бэ. Тэд энэ нийгмийн золиос уу. Монгол улсад нийт 498 нэр дэвшигч өдөр шөнөгүй шахуу л сурталчилгаагаа хийж байгаа энэ үед нийгэмд орхигдсон хэсгийг “үлдээж”, …
-
14 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэдээ! Хүндэт сонгогчид оо! Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн …
-
14 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү …
-
13 June
МАНАН гэж юу вэ?
Хорин зургаан жил ээлж халаа, хараа хяналтгүй ноёрхсон Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, тэдний улс төрийн лидерүүд монголчууд бидний итгэл найдварыг дааж чадсангүй ээ. Тэд хорин зургаан жил ард түмний нүдэн дээр модон сэлмээр байлдаж, ачир дээрээ үгсэн хуйвалдаж, ард олноо ядуурлын ёроолд түлхэж, эх орныхоо тусгаар тогтнолыг ч зарж идэхдээ тулаад байнаа. Тэд итгэл найдвараар минь тоглоод зогсохгүй, биднийг …
-
13 June
Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ амжилттай хийлээ
УИХ, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өчигдөр “Улаанбаатар Палас”-ын их танхимд сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ. Сурталчилгааны нээлтийн ажиллагаанд Баянгол дүүргийн МАН-ын зуу зуун гишүүд дэмжигчид цуглан өөрсдийгөө төлөөлүүлэн төрд илгээх улс төрчдөө талархан хүлээн авч, уухайлан дэмжиж байлаа. Мөн нээлтийн үеэр нэр дэвшиж буй арван хүн тус бүртээ сонгогч дэмжигч гишүүддээ хандан үг хэлсэн бөгөөд Монгол …
-
13 June
Чингэлтэйд дархлагдсан нэр хүнд
Би Гарьдхүүгийн Баярсайханыг сайн мэдэхгүй. Хүнийг сайн мэднэ гээд байгаа зарим нэгнийг бас төдийлөнойлгодоггүй.Хүний дотор орсон биш хүнийгсайн мэддэг байх боломжгүй мэт.Харин төрийн түшээ болсных нь дараагаас түүний тойрогтоо хийсэн ажил, хэлсэн үг, хийж буй үйлдэл, хэрэгжүүлсэн ажил бүхнийг мэдэх юм байна. Найман жилийн өмнө гуч гарсан нэгэн шавилхан залуу манай Чингэлтэйд орж ирсэн юм. “Монголын улс төрд мод тарина” …
-
13 June
Увсын сонгогчдыг өмчилж тэднийг басамжилсан Ч.Хүрэлбаатар дахин сонгогдох уу
“Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр УИХ-ын Ч.Хүрэлбаатар Увс аймагт жинхэнэ “галзуурч” чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй гэж хэлэх болов. Тиймээс түүнийг Увсын “бумба” гэж нэрлэсэн ч багадахаар болж. Увс аймгаас УИХ-д хоёр удаа хэлтэй амтайхан шиг сонгогдсон Ч.Хүрэлбаатар энэ удаад Увс нутгаас дахин сонгогдоно гэдэгтээ дэндүү итгэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар түүнийг Увсад мөнгө тараасан хэмээн нэлээд шуугисан. Гэсэн …
-
13 June
Орхоны нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ
АН-ын дарга М.Энхболд өчигдөр Орхон аймагт ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, тус тойрогт нэр дэвшигчдээ танилцууллаа. Аж үйлдвэрийн томоохон төв болсон Орхон аймгийн иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг дэмжсэн ямар заалт орсныг тодруулж байлаа. МАН улсаа худалдан авагчаас үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болгохоор зорьж байна. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ.
-
13 June
Гарьдхүүгийн Баярсайхан “Таны саналыг төрийн тархин”-д хүргэнэ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд 64 дүгээр тойрогт нэр дэвшиж буй бөгөөд сурталчилгааны нээлтээ Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн талбайд өчигдөр хийсэн юм. Сурталчилгааны нээлтэд түүний нэр дэвшсэн тойргийнхон, намын гишүүд дэмжигчид 500 гаруй хүн оролцлоо. Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүрэгт шинэ хүн биш. Өмнөх хоёр сонгуульд энэ дүүргийнхэн түүнд …
-
13 June
Н.Энхбаяр: Надаас ч илүү зүтгэх чадвартай ханийг минь дэмжээрэй
УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байсан ч түүний нэр дэвших эрхийг нь баригчид хаасан билээ. Тиймээс Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрээ нэр дэвшүүлэхээр болсон юм. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 75-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч, Монгол улсын Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж, нээлтэнд түүний түүний хань Н.Энхбаяр оролцсон юм. …
-
13 June
С.Эрдэнэ: “Шийдлийн баг” дүүргийнхээ хөгжлийн төлөө ажиллана
Баянгол дүүргийн АН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа “Шийдлийн баг”-ийнхан Сурталчилгааныхаа нээлтийг хийснийхээ дараа I хорооныхоо иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ хэлэхдээ “Сонгуулийн хугацаанд иргэдтэй хийх хамгийн анхны уулзалтыг дүүргийн нэгдүгээр хорооныхонтойгоо хийж эхлүүлж байна. Бид дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд Баянгол дүүрэгт “Шинэчлэлийн баг” нэртэйгээр УИХ-д 2 гишүүн, нийслэлд 4 төлөөлөгчөө …