Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар /2016.12.09/ Үндэсний Дата Төвд ажиллалаа. Үндэсний Дата Төвийн дарга Б.Батжаргал илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын ажлаа танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ “Үндэсний Дата Төв 2009 онд байгуулагдснаас хойш Монгол Улсын Үндэсний цахим мэдээллийн хадгалал, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийт 51 ажилтантай бөгөөд тэдгээрийн дийлэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм. …
Улс төр
December, 2016
-
10 December
Ерөнхийлөгчид БНКУ-ын Элчин сайд ИЖБ барив
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсион Итгэмжлэх жуух бичиг барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 9 дүгээр сард БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар тус улсад …
-
9 December
“Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт үндэсний чуулган боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.09/ төрийн болон олон улсын байгууллага, төсөл, холбоодтой хамтран “Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУСЯ-ны Инноваци өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ХААИС-ийн захирал Х.Тэрүүга, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хүнс, хөдөө аж ахуйн аюулгүй байдал хариуцсан захирал Даниел Валенгхи, …
-
9 December
М.Энхболд:Монгол Улсад авлига үнэхээр хумигдаж, эрүүл, шударга нийгмийг цогцлоох замдаа шуударсан уу гэвэл “Тийм” гэж хэлэх нь эртэднэ
Улсын Их Хурлын дарга М.Энхболд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үг хэлэв . Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм УИХ-ын гишүүд ээ, Өнөөдөр “Авлигын эсрэг олон улсын өдөр”, маргааш Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход 12 дугаар сарын 09-ний өдрийн гол агуулга оршдог бол хүний эрх, эрх чөлөөг …
-
9 December
Ц.Нямдорж: Би худалдагдахгүй. Насны эцэст нэр, нүүрээ барж яахав
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа. Энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хураангуйлан хүргэе. Шинэ засаг байгууллагдсанаас хойш шинэ томилогдсон хүмүүсийн хувьд одоо бол ид ажилтайгаа танилцдаг үе л дээ. Би мэднэ. Эхний хэдэн сар ажилтайгаа танилцах, дасах, бодлогоо томъёолдог. Энэ мэт ажлууд хийгдэж байгаа учраас одоо араас нь шүүмжлээд байх төвөгтэй. Би 70, …
-
9 December
Ц.Баянбилэг: Г.Уянга намын нэрээр мэдэгдэл гарган улс төр хийхээ больчих
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэгтэй ярилцлаа. -Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас хэвлэлийн бага хурал зарласан талаар сонслоо? -Манай намын зүгээс хэвлэлийн бага хурал зарлаагүй. Харин намын нэр барьсан УИХ-ын гишүүн асан Г.Уянга зарласан гэж сонссон. Тэр эмэгтэй хэвлэлийн бага хурал өөрөө зарлах мөрөөрөө зарлахгүй намын нэр барьдаг нь юу ч билээ дээ. -Та намын дарга юм уу, Г.Уянга …
-
7 December
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, …
-
7 December
Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг УИХ-д яаралтай өргөн барина
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай …
-
7 December
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад …
-
7 December
ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил лчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү-г бүр мөсөн эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Т.Шимизү 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орсноос хойш нийт 41 жил ажилласан тухайгаа дурдаад энэ хугацаанд Монгол, Японы харилцаа өндөр түвшинд хүрсэнд …
-
6 December
АН-ынхан хаалттай хуралдаж эхэллээ
Ардчилсан намын VI Их хурал дөнгөж сая Соёлын төв өргөөнд үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Ингэхдээ хурлыг хаалттай горимд шилжүүлэв. Энэ удаагийн Их хурлаар АН-ын намын даргыг нийт саналын эрхтэй гишүүдийн саналаар сонгодог болох зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа юм. Тодруулбал, АН-ын дунд шатны дарга буюу аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг …
-
6 December
Улсын Их Хурлын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 12-р сарын 5-ны өдөр хүргүүлжээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби …
-
5 December
Ц.Нямдоржийн хар энерги
Ц.Нямдоржийн амнаас гарах үг болгон “болохгүй бүтэхгүй, хохь чинь, сүйрнэ” гэх мэт сөрөг хандлагатай байдаг. Энэ нь ажил хэрэгч, шүүмжлэгч байр сууринаас тэс ондоо. Онцлох үйл явдал бүрийн хамгийн муу хувилбарыг олж, олон нийтийн санаа бодлыг уймруулж, хуйлруулж чаддаг эрдэмтэй. Үүнд нь хориг саад, хэмхэмжээ гэж үгүй. Саяхан “Далай ламаас болж Монгол Улс хохирлоо” гэж мэдэгдсэн. Хорин зургаан жил төр …
-
2 December
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 …
-
2 December
“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл