УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудастаа “Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз …
Улс төр
December, 2016
-
16 December
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, – Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх, – Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж, хорих ялын доод хугацааг 6 сар болгон өөрчлөх, – Төсвийн …
-
16 December
Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэж өглөө
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр 11.00 цагт /2016.12.16/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна” хэмээгээд сонгуульд …
-
16 December
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд …
-
16 December
АН-ын даргын өрсөлдөөнөөс Лу.Болд нэрээ татахаар боллоо
Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Лу.Болд нарын 6 хүн нэрээ дэвшүүлэхээр болоод байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Лу.Болдыг хэзээ бүртгүүлж, албан ёсоор нэрээ дэвшүүлэх гэж байгааг тодруулахад: Тэрбээр “Би даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна, ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэж бодож байгаа. Сая болсон намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, сунгааг зохион байгуулах тухай чиглэл их өөрчлөгдсөн байна. …
-
16 December
П.Цагаан өрсөлдөөнөөс гарч, АН-ын даргад зургаан хүн нэрээ дэвшүүлэв
Ардчилсан намын даргын сунгаа нэлээдгүй хоног үргэлжилсний эцэст сая нэг юм нэр дэвшигчид тодорлоо. Тэгвэл даргын сунгаанд дээгүүр байр эзэлж явсан Л.Болд, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын гишүүдээс гадна Г.Батхүү, С.Эрдэнэ, М.Чимиддорж нарын хүмүүс намынхаа даргын тулаанд нэрээ дэвшүүлжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч намын даргын өрсөлдөөнд оролцохоо мэдэгдээд байсан П.Цагаан уг өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдэв. Ямартай ч, …
-
16 December
С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгчээ
УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өгчээ. Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч …
-
15 December
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.15/ ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгчид Өргөдлийн байнгын хороонд хандсан. Үүний дагуу төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн” гээд ТҮЦ эрхлэгчдийн өргөдлийг уншиж сонсгов. ТҮЦ эрхлэгчид өргөдөлдөө “Газрын зөвшөөрөлгүй нэрийдлээр бидний ажлын …
-
15 December
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа нар Вьетнамын элчин сайд Фан Дан Дуонг-той уулзав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр /2016.12.15/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Хоанг Дук Нам байлцав. Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар …
-
15 December
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдийн …
-
15 December
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:Гишүүдийн туслах гишүүдээ унтаж байгаа юм бол гэрээс нь очиж авчир
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10 цагт эхлэх ёстой байтал гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалсан юм. УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж гишүүдийг чуулганы хуралдаандаа ирэхийг сануулж чуулганы хуралдаанд ирээгүй 9 гишүүнийг нэрийг дуудав. Дэд дарга Ц.Нямдорж:Д.Хаянхарваа дарга энэ 65 ийнхээ бүлгийн …
-
15 December
Бат-Үүл, Элбэгдорж гэгч этгээдүүд гэм нүглээ хүүхдүүдэд тохож мултрах гэж байх шив дээ
С.Зоригийг 1998 онд 16,18 настай хүүхдүүд хэрцгийгээр алсан л гэнэ шүү. Тэр хүүхдүүд С.Зориг асны гэрт нь дайрч ороод эхнэр Булганыг барьж хүлээд С.Зоригийг хэрцгийгээр сийчиж алсан юм байх. Булган нь хүүхдүүдэд хүлүүлж угаалгын өрөө рүү алхаж байхдаа царайг нь хараагүй, дуу хоолойг нь ч сонсоогүй юм гэнэ. С.Зориг асны аллагын хэрэг шүүхэд шилжсэн, шүүхийнхэн батлаад хэргийг нь хаах байх. …
-
15 December
Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгч, баяр хүргэлээ. Тус сургууль Монгол Улсад эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлэн ийнхүү шагнасан байна. “Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтыг Монголын 300 гаруй хүн төгсөж, 20 гаруй хүн эрдмийн …
-
15 December
УИХ-ын дарга М. Энхболд ОХУ-д айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийхээр (2016.12.14) Москвад ирлээ. Тэрбээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэллээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ …
-
15 December
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл