Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид 2016 оны 12-р сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун нар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын …
Улс төр
December, 2016
-
22 December
Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. …
-
22 December
Кувейт улсын Эрхэм дээд Эмир монгол улсад тусална гэж амлалаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа. Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд …
-
21 December
УИХ-ын гишүүн Г.Занданшатар Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.12.21/ Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Андреас Ауэр болон Цюрихийн их сургуулийн профессор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монголд нүүрлээд буй хамгийн том асуудал бол хариуцлага. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж байна. Уг хуулинд төрийн бүх шийдвэрийг ард түмэнтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг хэлэлцдэг ийм …
-
21 December
Кувейтийн Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрийн үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа. Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв. “Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүн …
-
21 December
УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна
Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга, Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ. “Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа. Эрхэмсэг ноён …
-
21 December
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 10:00 цагаас эхэлнэ
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын …
-
21 December
Ерөнхий сайд Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах ШУ-ны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулах үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь: -Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг …
-
21 December
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Саудын Арабын Вант Улсад айлчиллаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын айлчлал нь хэдийгээр “ажлын” хэмээх тодотголтой боловч тус улсад хийсэн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж байгаа юм. Тэрбээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Манай улс …
-
21 December
УИХ-ын байнгын хороод хуралдана
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны хуралдаанаар баталснаар хүргэж байна. 1. Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. …
-
20 December
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр мэдээлэл сонсов
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсов. Барилгын салбарын нийт хөрөнгө оруулалтыг ДНБ-д эзлэх хувиар тооцвол 2008 онд 2.5 хувь байсан бол 2015 онд 4.7 хувь болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Барилгын салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалтын 49.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт …
-
20 December
“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ. Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм. Эрдэм …
-
20 December
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил Балба улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай …
-
20 December
Н.Алтанхуяг Лу.Гантөмөрийг дэмжиж, нэрээ татна гэв үү
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшсэн 5 оролцогчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэр дундаас нэг нутгийн хоёр хүн байгаа нь Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар юм. Тэд Ардчилсан нам дахь УВС фракциараа саяхан хуралдаж, Лу.Гантөмөрийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж байсан удаатай. Тэгвэл АТГ-аас Н.Алтанхуягийг тендерийн мөнгийг эхнэрийнхээ дансаар дамжуулж завшсан байж болзошгүй тухай мэдээллийг түгээсэн. Лу.Гантөмөрийн хувьд нэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл