Оффшор данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа

Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж оффшортой данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа. Хөдөлгөөнийнхөн энэ шаардлагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бичгээр хүргүүлэх гэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг шаардлагад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эгүүлэн татах, оффшортой асуудлаар С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгажээ. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагад, оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ. Тэд дээрх шаардлагынхаа хариуг 4-р сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос хүлээж авах тухайгаа мөн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …