Улс төр

December, 2016

  • 17 December

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт /2016.12.16/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний …

  • 17 December

    УИХ-ын гишүүд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, М.Билэгт, Ц.Даваасүрэн нар  /2016.12.16/ -ны өдөр Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа. Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний …

  • 17 December

    ОХУ-ын Төрийн Думын болон Холбооны зөвлөлийн дарга нартай уулзлаа

    ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа. Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны …

  • 16 December

    Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн

    УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дэд дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд …

  • 16 December

    Г.Уянга: Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй

      УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудастаа “Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз …

  • 16 December

    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана

    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, – Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх, – Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж, хорих ялын доод хугацааг 6 сар болгон өөрчлөх, – Төсвийн …

  • 16 December

    Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэж өглөө

             УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр 11.00 цагт  /2016.12.16/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө. Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна” хэмээгээд сонгуульд …

  • 16 December

    Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд …

  • 16 December

    АН-ын даргын өрсөлдөөнөөс Лу.Болд нэрээ татахаар боллоо

    Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Лу.Болд нарын 6 хүн нэрээ дэвшүүлэхээр болоод байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Лу.Болдыг хэзээ бүртгүүлж, албан ёсоор нэрээ дэвшүүлэх гэж байгааг тодруулахад: Тэрбээр “Би даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна, ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэж бодож байгаа. Сая болсон намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, сунгааг зохион байгуулах тухай чиглэл их өөрчлөгдсөн байна. …

  • 16 December

    П.Цагаан өрсөлдөөнөөс гарч, АН-ын даргад зургаан хүн нэрээ дэвшүүлэв

    Ардчилсан намын даргын сунгаа нэлээдгүй хоног үргэлжилсний эцэст сая нэг юм нэр дэвшигчид тодорлоо. Тэгвэл даргын сунгаанд дээгүүр байр эзэлж явсан Л.Болд, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын гишүүдээс гадна Г.Батхүү, С.Эрдэнэ, М.Чимиддорж нарын хүмүүс намынхаа даргын тулаанд нэрээ дэвшүүлжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч намын даргын өрсөлдөөнд оролцохоо мэдэгдээд байсан П.Цагаан уг өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдэв. Ямартай ч, …

  • 16 December

    С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгчээ

      УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өгчээ. Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч …

  • 15 December

    Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзав

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.15/ ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгчид Өргөдлийн байнгын хороонд хандсан. Үүний дагуу төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн” гээд ТҮЦ эрхлэгчдийн өргөдлийг уншиж сонсгов. ТҮЦ эрхлэгчид өргөдөлдөө “Газрын зөвшөөрөлгүй нэрийдлээр бидний ажлын …

  • 15 December

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа нар Вьетнамын элчин сайд Фан Дан Дуонг-той уулзав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр /2016.12.15/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Хоанг Дук Нам байлцав. Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар …

  • 15 December

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдийн …

  • 15 December

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:Гишүүдийн туслах гишүүдээ унтаж байгаа юм бол гэрээс нь очиж авчир

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10 цагт эхлэх ёстой байтал гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалсан юм. УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж гишүүдийг чуулганы хуралдаандаа ирэхийг сануулж чуулганы хуралдаанд ирээгүй 9 гишүүнийг нэрийг дуудав. Дэд дарга Ц.Нямдорж:Д.Хаянхарваа дарга энэ 65 ийнхээ бүлгийн …