Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Санал өгөх эрхтэй нийт 152 мянган гишүүнээс 78 хувь нь намынхаа дотоод сонгуульд оролцжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 504 нэр дэвшигч өрсөлдөж ялагч нар тодорсон байна. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад 54 хүн өрсөлдсөн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж,  Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өрсөлдсөнөөс Д.Баттулга хамгийн олон санал авч Нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …