Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын Хаврын чуулганд хэлсэн онцлох ишлэл

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно .Монголыг улам хямраана

-Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй

– Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй

-“Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно

-Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй

-Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.

-Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг ч болиулах нь зүйтэй

-Сайд тушаал захирамж гаргах эрхгүй

– “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй.

-Өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой.

– Төрийн бүх шатанд төрийн албан тушаалтан ганцаарчилж тушаал, захирамж, шийдвэр гаргадгийг хуулиар хязгаарлая

-Хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай, мэргэжлийн төрийн албагүйгээр Монгол Улсын урагшлах хөгжлийг төсөөлөх аргагүй юм

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …