Говь-Алтай аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа хоёр дугаарт орно. Ийм том аймгийн иргэд нь Ардчилалдаа хайртай, Ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг, Ардчиллын суурьтай ард түмэн юм. Билэгдэл агуулгаараа жинхэнэ хүн мөстэй, хүн чанартай гайхамшигтай хүмүүстэй аж. Ер …
Улс төр
January, 2017
-
7 January
160 мянган гишүүний сонголтоор Ардчилсан намын дарга “тодорно”
Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байгаа. Ийнхүү ажлын хүрээнд орон нутагт суугаа намын гишүүд нь ихээхэн баярлан хүлээн авч байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийн ялагдлын ард намын даргыг сонгох нь хамгийн чухал сонголтуудын нэг бөгөөд үүнийг газар дээр нь иргэдтэй уулзаж шийдвэрлэж байгаад ард түмэн бахархалтайгаар хүлээн авч байгаа юм. Намын даргад нэр дэвшиж байгаа Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, …
-
7 January
Ардчилсан нам орон нутагт эрх мэдлийг “түгээж” байна
Ардчилсан намын даргын сунгаа өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Иргэд гишүүд дэмжигчид заал дүүрэн цугласан, намын ирээдүйн тухай хүүрнэлдсэн халуун дулаан уулзалт болж байна. Баянхонгор аймаг нь 116 мянган км² нутаг дэвсгэртэй, 82 мянган хүн амтай өнөр аймаг юм. Аймагт АН гишүүд дэмжигчид харицангуй олон. Гишүүд дэмжигчид намын даргын сонгуульд оролцох болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэхүү …
-
7 January
Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл …
-
6 January
Таван өөр өнцөгөөр Ардчиллын ирээдүйг тодорхойлж байна
Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Намын даргад нэр дэвшигчид өөрийн үг үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө хорин минутад багтаан гишүүддээ танилцуулж байгаа нь чамлалттай ч тухайн хэлсэн үг, онцлог зэргээс хамааран дараах ишлэлүүдийн шигтгээг танд хүргье. Д.Эрдэнэбат: Бид хийж бүтээж ажиллаж чаддагийг ард түмэн мэднэ Бид Монгол Улсад сүүлийн 80 жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг сүүлийн дөрөвхөн жилийн дотор …
-
6 January
Ж.Эрдэнэбат: Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллана
УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд …
-
6 January
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг …
-
6 January
АН: Аймаг, сумдын сонгуулийн салбар хорооныхныг сургалтад хамруулж байна
Ардчилсан нам бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 6, 7-нд хуралдсан VI их хурлаасаа гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Намын даргын сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй болж байна. Намын даргын сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах журмыг боловсруулан баталж, тус журмаар аймаг, дүүрэг, сумдад тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн салбар хороо …
-
6 January
“Эвтэй тав”-ын уулзалт Өвөрхангайд үргэлжилж байна
Ардчилсан намын шинэчлэлийн түлхүүр болох намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Өнөөдөр нэр дэвшигчдийн Өвөрхангай аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байна. Орон нутагт хийгдэж байгаа энэхүү уулзалтууд нь намын даргыг нээлттэй, ил тод, эрх тэгш, ардчилсан зарчимаар сонгох хамгийн том компанит ажил болж байгаа юм. Энэхүү сонгуульт ажил манай улсын түүхэнд урьд болж байгаагүй юм. Бүх нэр дэвшигчид нь Ардчилсан …
-
6 January
Э.Бат-Үүл шинэ нам байгуулахаар зэхэж сууна уу
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээгээр Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Ардчилсан намаас өрх тусгаарлаж шинэ нам байгуулах гэж байгаа тухай яриа газар аваад байсан. Тэгвэл энэхүү яриаг батлах мэтээр өчигдөр хотын дарга асны туслах Б.Батсүх болон Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Бадрал нар өнгөрсөн есдүгээр сард “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулж 200 гаруй гишүүнтэй …
-
6 January
“Сумтай” нэр дэвшигчдийн зоригийг үнэлэхсэн
Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй. Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг. Золбин ноход гэхэд их л тарган цатгалан, сүүл дээшээ, …
-
5 January
Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд сайтар шалгаж, хянамгай хандах ёстой
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж …
-
5 January
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад асуулга тавьжээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид асуулга тавьжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод тавьсан асуулгад : Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зорилгоор өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн удирдлагаас 7 байршилд дахин …
-
5 January
Прокурор асан Х.Тамирын хэрэг хаачив…
Прокурор асан Х.Тамир нарын хэрэг хаачив, юу болов гэсэн асуулт өчигдөр цахим ертөнцөөр явж байна. Тодруулбал, 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа тухай мэдээлэл хомс учраас олон нийт сураг тавьж байна гэсэн үг. Угтаа бол Х.Тамираас гадна түүний “хамсаатан” гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан, Н.Сүхбаатар …
-
5 January
М.Энхболдын замыг хуулиар засч байгаа юу
Шинэ он гарахтай зэрэгцээд л нэг сэдэв “хэрүүлийн алим” болоод байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болчихоод байна. Ерөөсөө энэ хуулийн төслүүд МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоход чиглэсэн, бүх замыг нь зассан гэж хардах хүмүүс олон байна. Ямар сайндаа л МАХН-аас УИХ-д сууж байгаа ганц гишүүн болох О.Баасанхүү чадлынхаа хэрээр хашгираад байх вэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл