Трамп: Бид Сири рүү дахиж довтлохгүй

Америкийн засаг захиргаа Сири рүү дайчдаа оруулахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Гэхдээ би хүмүүсийг аймшигтай, тун аймшигтай химийн зэвсэг хэрэглэж, хөөрхөн хүүхдүүд ээж аавынхаа гар дээр амиа алдаж, амьсгал хурааж байгааг харж байна шүү дээ. Ийм юм үзээд л би шууд генерал Мэттис рүү (АНУ-ын Батлан хамгаалахын сайд) утас цохисон” хэмээжээ.

АНУ дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн “Шайрат” нисэх баазад пуужингийн цохилт хийсэн. Эндээс Идлиб мужийн Хан Шейхун сууринд онгоц нисэж бөмбөг хаясан гэнэ. Энэхүү агаарын цохилтын дараа сууринд 90 орчим хүн амиа алдсан юм.

Барууны орнууд Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгасан. Сирийн засаг захиргаа үүнийг үгүйсгэхэд АНУ агаарын баазад пуужингийн цохилт хийснээ Сирийн засаг захиргааны үйлдэлд авсан хариу арга хэмжээ гэжээ.

“Миний хийсэн зүйлийг Обамагийн засаг захиргаа ч өмнө нь хийх ёстой байсан юм” хэмээн Трамп мэдэгджээ. Тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг “амьтан” гэжээ. “Путин маш харгис хэрцгий хүнийг дэмжиж байна. Энэ нь Орост муу гэж би бодож байгаа. Энэ нь хүн төрөлхтөнд ч маш муу” хэмээжээ.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …