Улс төр

March, 2018

  • 29 March

    Т.Гантөмөр: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байна

    “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд үг хэллээ. ХОТОО НОГООН БОЛГОДОГ, ЭРҮҮЛ ХОТ БОЛГОДОГ ХҮНИЙ ТООГ НЭМЭХЭД ТЭДЭНД ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД БИ БЭЛЭН Тэрбээр “Дэлхийн …

  • 29 March

    Х.Баттулга: Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал

    Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй …

  • 25 March

    Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж эмч, ажиллагсад болон хэвтэн эмчлүүлж байгаа зарим өвчтөнтэй уулзав. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэж тэрээр хэллээ. Мөн тус эмнэлэг болон Бөхмөрөн сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин, бусад тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус аймагт тав хүртэлх насны 45 хүүхэд эндсэн нь улсын …

  • 24 March

    Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ, “АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд …

  • 22 March

    Б.Мөнхцэцэг: Дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэдэхийн хувьд аливаад бодитой, зөв өнцгөөс хандахыг хичээдэг 

    Сонгинохайрхан дүүрэг. Нийслэл хотын хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай, ажилгүйдэл ядуурал, гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдөж буй байдал зэрэг эерэг гэхээсээ сөрөг үзүүлэлт өндөртэй дүүрэг. Үүнийгээ дагаад шийдвэрлэх асуудал төдий чинээ их. Тэгвэл энэхүү дүүргийг удирдаж буй нэгэн эрхмийг энэхүү дугаарынхаа зочноор урилаа. Түүнийг Банзар овогтой Мөнхцэцэг гэдэг. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй. …

  • 22 March

    У.Хүрэлсүх: Засгийн газар иргэдийнхээ төлөө зүтгэнэ, иргэд ч өөрсдөө хичээх ёстой

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа. “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл  2016  онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд …

  • 20 March

    Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос …

  • 20 March

     С. Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

    Ардчилсан намаас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг “Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. Тушаалд “Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэжээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам бол …

  • 20 March

    У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж …

  • 20 March

    Х. Баттулга: Ши Жиньпин танд БНХАУ-ын даргаар сонгогдсонд халуун баяр хүргэе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе. Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай …

  • 20 March

    Х.Баттулга: Владимир Владимирович Путин тантай цаашид  хамтран ажиллана гэж найдаж байна

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод …

  • 19 March

    МАН УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй гэв

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл асуудалд МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул өнөөдөр тайлбар өглөө. Тэрээр “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эргүүлэн татах асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд яригдсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байна.  АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг байцааж байгаа гэсэн мэдээлэл ч мөн ташаа. МАН бол улс төрийн намын тухай …

  • 19 March

    Ерөнхий сайдын баруун аймгуудад ажиллах албан томилолт эхэллээ

    Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ.  Тэрээр энэ сарын 19-24-ний  өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллана.  Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана.  Маргааш Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижиртэйн Хавцалд усан цахилгаан станц барих бэлтгэл …

  • 16 March

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр боллоо. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна  Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.   Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хуримтлагдсан лагийг хэрхэх талаар олон жил яригдаж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ …

  • 16 March

    “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр /2018.03.15/ зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Төгс хууль, мөнхийн хууль гэж байдаггүй, амьдрал баялаг, хувирамтгай. Тиймээс Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явцад гарч буй алдаа завхрал, цоорхой хийдлийг засах нь гарцаагүй хэрэг. Хэдийгээр Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурч, төсөвт …