Улс төр

June, 2018

  • 6 June

    Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг баригдана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тархины саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэлээ. Тус асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийлээ. Ц.Цогзолмаа:Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа“Төсвийн үнэ зөрүүтэй гэсэн шалтгаанаар 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил зогсонги байдалтай байсан. Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны үр дүнд …

  • 6 June

    У.Бямбасүрэн: Иргэдийн сэтгэл ханамжийн индекстэй болох зорилго тавьсан

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран  “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”  төслийн хүрээнд энэ өдрүүдэд “Төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалтанд  яам, агентлагийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний болон төрийн захиргааны нэгжийн ажилтнуудыг хамруулав. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэхүү сургалтыг нээж хэлсэн үгэндээ,  Төрөөс явуулж буй бодлого, …

  • 6 June

    Д.Цогтбаатар Беларусь улсад албан ёсны айлчлал хийж байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотын Ялалтын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн …

  • 6 June

    Байнгын хороод хуралдана

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • 5 June

    Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас Фридрих Эбертийн сан туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Ялангуяа улс төр, соёл, парламентын засаглалыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгаа тэмдэглэв.   Талууд уулзалтын үеэр ардчилсан нийгмийн тогтолцоог …

  • 5 June

    УИХ-ын дарга М. Энхболд “Парламентаризмын хөгжил” ОУ-ын чуулга уулзалтад оролцож байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц …

  • 5 June

    Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг энэ сард багтаан эхлэх хэрэгтэй

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ. Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, …

  • 4 June

    Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоудалгүй, ул суурьтай хандах ёстой

    УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН–ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг …

  • 4 June

    МУИС-ийн дүрэм журмыг зөрчсөн талаарх асуудалд Ерөнхийлөгч анхаарал хандуулж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх …

May, 2018

  • 31 May

    Д.Цогтбаатарыг АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад урив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв. …

  • 31 May

    Г.Занданшатар: Төрийн алба сахилга хариуцлагатай, ёс зүйтэй болж байж бүтээмж нь дээшилнэ

    “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал”  чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо. Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь …

  • 31 May

    Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэлээ

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Төслийн нэг дэх заалтад өрхийн …

  • 30 May

    УИХ-ын дарга М.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин бэхжиж байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга онцлоод, Парламентуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн болон бусад …

  • 30 May

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам /ХКН/-ын урилгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” …

  • 30 May

    БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.   Хөнгөлөлттэй зээлээр: –  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц” –  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” –  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто …