Улс төр

May, 2019

  • 20 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын …

  • 18 May

    Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгчээ

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өчигдөр (2019.05.17) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр гишүүнд таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж УЗ-ийн гишүүдийн олонх үзсэн байна. Энэ үеэр …

  • 17 May

    2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэхгүй төлөхөөр тооцоолжээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Сангийн сайд болон бусад Засгийн газрын гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан …

  • 17 May

    Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар томилохыг дэмжлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.17/ болж нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц …

  • 17 May

    Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийн залуустай уулзлаа

    Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл …

  • 17 May

    Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан

    МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын …

  • 17 May

    ЗГ: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулав. Нийтдэ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ. Харин өнөөдрийн хуралдаанаар долоон Элчин сайдыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал,  Монгол Улсаас: Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Бүгд …

  • 17 May

    МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад “Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс …

  • 16 May

    УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

    Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим …

  • 16 May

    Н. Алтанхуяг: АТГ-т С.Эрдэнийг шалгуулах гомдол гаргалаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна. Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж …

  • 16 May

    Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас  байр суурийг авлаа. Тэрээр “Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт …

  • 16 May

    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

    \Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,  “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан. …

  • 15 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий …

  • 14 May

    Х.Баттулга : Хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал

    Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг …

  • 14 May

    “Дубай-2020 Дэлхийн Экспо”-гийн ажлын хэсэг хуралдлаа

    2020 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо “Дэлхийн Экспо-2020” болно. Уг үзэсгэлэнд манай улс оролцох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, оролцох бэлтгэл ажлыг хангах монголын талын Ерөнхий комиссараар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий комиссарын орлогчоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нарыг тус тус томилсон. Экспо-2020 онд оролцох бэлтгэлийг хангах ажлын хэсгийн анхны хурал Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд “Дубай …