Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол Мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг …
Улс төр
May, 2019
-
6 May
Хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ. Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм байна. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж …
-
4 May
Ё.Баатарбилэг: Байгалийн түүхийн музейн газар дээр музей барина
Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейн томхон бүтээн байгуулалтыг Их тэнгэрийн аманд буюу хотын захад барихаар болсон. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гарч байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс энэ талаар тодрууллаа -Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэрхэн ашиглах юм бэ? -2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн …
-
4 May
Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих хуулийн төсөл дээр ажиллаж байна
УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар өчигдөр /2019.05.03/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаж зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач …
-
3 May
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур …
-
3 May
МАН УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа
Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг …
-
3 May
Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд …
-
2 May
Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Мишель Форст хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад тэдэнд …
-
2 May
УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. …
-
2 May
42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Хөдөлмөрийн Үндэсний Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Монголын Ногоон Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Ардчилсан Нам Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Дэлхийн Монголчууд Нам …
-
2 May
С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална
Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …
-
2 May
АТГ-ын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд …
-
2 May
Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.01) “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.400 ажиллагсадтай бөгөөд нийт 1815 км замаар, хойд хэсэгтээ …
-
2 May
ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно
Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 5-р сарын 27-28-нд болно. Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, …
-
1 May
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл