УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан …
Улс төр
April, 2019
-
19 April
МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс …
-
19 April
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.04.19/ болж, Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг …
-
18 April
Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна
Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан …
-
17 April
УИХ-ын даргын орон тооны бус бодлогын зөвлөлийн хуралдаан болов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ. Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл …
-
17 April
Түр хорооны бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.17/ хуралдаанаар 2018.11.17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их …
-
17 April
ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.04.17/ хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга энэ талаар хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол …
-
17 April
Монголбанк ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал хүргүүлжээ
УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ. Тэрээр саналдаа, “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл …
-
17 April
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлажээ
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдав. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны дэд ажлын хэсгийнхэн оролцов. Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, …
-
17 April
Кино урлагийн салбарынхан хуультай болно
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм. Монгол киног дэлхийн зах …
-
16 April
Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр/2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн …
-
15 April
Элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичигт:“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, …
-
15 April
МАН: Ерөнхий прокурорын орлогч А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.04.15/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ. Мөн Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. …
-
15 April
Д.Эрдэнэбат: Улстөрийн намууд, Ерөнхийлөгчийн нэгдмэл саналаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно.Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил …
-
15 April
Ерөнхий прокурорын орлогчдыг томилох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлээд буй. УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшигчдийн асуудлыг өнөөдөр /2019.04.15/ хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарын томилгоотой холбогдуулж өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, хэлэлцүүлгийн үр дүнг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл