Улс төр

April, 2019

  • 23 April

    Засгийн газар ээлжит бус хурал зарлалаа

    Засгийн газар өнөөдөр /2019.04.23/ 14.00 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал …

  • 22 April

    Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

    УИХ дахь МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр /2019.0.4.22/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн …

  • 22 April

    У.Хүрэлсүх: Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай түншлэн ажиллахад бэлэн

    “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт” Үндэсний чуулган Төрийн ордонд  болж байна. Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Талын язгуурт Монголчуудын талцал хуваагдлыг нэгтгэж, орших эс оршихуйн зааг дор дэлхийн …

  • 19 April

    Дуулиант 23 хэргийг шалгуулахаар гишүүд ерөнхий прокурорт ханджээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан …

  • 19 April

    МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг  хэлэлцлээ. Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс …

  • 19 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.04.19/ болж,  Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг …

  • 18 April

    Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна

    Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан …

  • 17 April

    УИХ-ын даргын орон тооны бус бодлогын зөвлөлийн хуралдаан болов

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ. Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл …

  • 17 April

    Түр хорооны бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.17/ хуралдаанаар 2018.11.17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их …

  • 17 April

    ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.04.17/ хуралдаж  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга энэ талаар хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол …

  • 17 April

    Монголбанк ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал хүргүүлжээ

    УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ. Тэрээр саналдаа, “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл …

  • 17 April

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлажээ

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдав. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны  дэд  ажлын хэсгийнхэн оролцов. Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, …

  • 17 April

    Кино урлагийн салбарынхан хуультай болно

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм. Монгол киног дэлхийн зах …

  • 16 April

    Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр/2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн …

  • 15 April

    Элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичигт:“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, …