Улс төр

December, 2019

  • 9 December

    МАН-ын бүлэг НДШ нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг …

  • 7 December

    Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр хамтран ажиллана

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын монголын хэсгийн дарга Ч.Улаан 12 дугаар сарын 6-ны өдөр БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг-т бараалхав. БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг Монгол, Вьетнамын ард түмэн хүнд хэцүү үед харилцан бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай, улс төрийн бат бэх харилцаандаа суурилан цаашид худалдаа, эдийн …

  • 6 December

    Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.  Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын …

  • 5 December

    Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр …

  • 5 December

    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.05) нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …

  • 5 December

    Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлов

    Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр (2019.12.04) хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр …

  • 5 December

    “Дижитал Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

    Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, ЗГ-ын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол улс дижитал …

  • 4 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албаны ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд: –  “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т – монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак –  “Монгол Улсын Засгийн газар …

  • 4 December

    Х.Баттулга: Мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 4 December

    Орос, Монголын засгийн газар эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав

    Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний Сайд А.В.Новак нар ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо байгуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар үр ашигтай, эдийн засаг, шинжлэх ухаан – техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. ОХУ, Монгол Улсын …

  • 4 December

    Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өчигдөр (2019.12.03) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх …

  • 4 December

    Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж, энэ тухайгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 …

  • 3 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа …

  • 3 December

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцлаа

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллав. Монгол Улсад өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа, агаарын бохирдол, эдгээрийн суурь шалтгаан болсон гэр хороолол, цаашлаад суурин газруудаа орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ухаалаг хот сууринг төлөвлөж, орон сууцаар …

  • 3 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын …