Улс төр

June, 2019

  • 17 June

    АН: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн тат

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг нам дангаар шийдвэрлэх гэж байна хэмээн Ардчилсан нам эсэргүүцлийн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж …

  • 17 June

    Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг тохирсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдэхээс дараалал хамаарна. УИХ-аас маргааш хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэх шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын 7-оос …

  • 17 June

    Монгол, Японы гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд …

  • 17 June

    Ерөнхийлөгч Япон улсын Нарухито хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд уригдлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд  ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд …

  • 17 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийг нээж үг хэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалтай хамтран Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт өчигдөр /2019.06.16/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон …

  • 17 June

    У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж …

  • 15 June

    МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван улсын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалтыг даргалж, үг хэллээ

    Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өчигдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр, Хоёрдугаар уулзалт …

  • 14 June

    ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө

    Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дэх удаагийн хуралдаан болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлснийхээ дараа төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг татуулав.  

  • 14 June

    Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм хүндэт Сооронбай Шарипович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө. Шанхайн хамтын ажиллагааны …

  • 14 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

    Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа. Тун удахгүй Монгол Улсын …

  • 14 June

    Төрийн ордонд 1,000 донорын чуулган боллоо

    2005 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч “Цусны доноруудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жилийн доноруудын өдрийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1,000 доноруудын чуулган зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Цусны доноруудын үндэсний өдрийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 14 June

    С. Жавхлан: Худлаа сэтгэлээр алх цохиж ард түмнийг хохироодгоо болиоч

    УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оффшор бүсэд данстай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүнийг улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байхыг зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж өргөн барьсан юм. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны  үеэр өөрийнх  …

  • 14 June

    Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд …

  • 13 June

    З.Дашдаваа:Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.  Уг танилцуулгад Монгол …

  • 13 June

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа

    Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар …