Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав. Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар …
Улс төр
June, 2019
-
8 June
Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга …
-
7 June
“Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, …
-
7 June
УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 …
-
7 June
Т.Чимгээтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс …
-
7 June
Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон …
-
7 June
Д.Цогтбаатар: Сингапур улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол …
-
6 June
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар Ж.Батзандан сонгогдлоо
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулж өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд хийж байна. Тэгвэл тус намын анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын даргаар сонгогдлоо.
-
6 June
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн …
-
6 June
Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулж олгоно
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2019.06.06/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг …
-
6 June
УИХ-ын дарга гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлжээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.06) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн …
-
6 June
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэнийг УИХ-ын гишүүд 78.3 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр …
-
6 June
Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авахаас татгалзлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм. Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр, хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор …
-
6 June
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Сингапур улсад хийх айлчлал эхэллээ
Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай …
-
6 June
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын анхдугаар хуралдаан болно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулж УИХ-ын гишүүн С.Жавхланг намдаа элсүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд 10.00 цагт хийхээр товложээ. Анхдугаар хуралдаанаараа нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, намын зорилго, дүрмээ баталж даргаа сонгох …