Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна.

Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдсон нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэх урьдчилсан дүн гараад байна.

2016 оны УИХ-ын сонгуулиар мөн л 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож байсан билээ.

Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй:

-УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/

-УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/

-УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг – Б.Саранчимэг /МАН

УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг-Х.Булгантуяа /МАН/

-УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/

УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг – С.Одонтуяа /АН/

УИХ-ын сонгуулийн 27-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг Б.Жаргалмаа /МАН/

УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг П.Анужин /МАН/

УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэг Д.Сарангэрэл /МАН/

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …