Улс төр

July, 2019

  • 22 July

     Х Баттулга: Яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаатай томилох нь онцгой ач холбогдолтой 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн …

  • 19 July

    Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нд эхлүүлнэ

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.07.18/ нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.   Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй …

  • 19 July

    Жейсон Спэлбергийг “Найрамдал” медалиар шагнав

    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд   гардуулж өгөв. Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан …

  • 18 July

    О.Мөнхсайхан:Шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй

    Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр  (2019.07.17) хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг …

  • 18 July

    АН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй

    УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж …

  • 17 July

    Манай Улс тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д танилцуулав

    Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг талаарх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулав. Тэрбээр илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий …

  • 17 July

    Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн нэр томъёо тов тодорхой байх ёстой

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.17) хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 7  сарын 16-ны өдөр төсөлтэй холбоотой саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн …

  • 16 July

    Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа Монголчууд аа, нийт ард иргэд ээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай …

  • 16 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 …

  • 16 July

    З.Энхболд: Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзсэн

     Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: “Олон жил яригдсан, одоогийн амьдралд саад болж байгаа хэд, хэдэн жижиг зүйлийг засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд байхгүй. /Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй/ Тэгэхээр …

  • 14 July

    УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

    УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 16-19-ны өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ. Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас …

  • 13 July

    Х.Баттулга: Монгол үндэстэн байсан цагт Монгол наадам жилээс жилд өргөжин дэлгэрч, хүн зоныг баясган цэнгүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ: Монголчууд аа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Монгол оронд морилон ирсэн эрхэм зочид, жуулчид аа Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам …

  • 12 July

    БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ …

  • 12 July

    Засгийн газрын удирдлагууд Хөдөлмөрийн баатар Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм. Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүлээн авч уулзав

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён То Лам айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Гэмт этгээд шилжүүлэх тухай …