Улс төр

April, 2020

  • 16 April

    Банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэнэ

    Өргөдлийн байнгын хороо өчигдөр /2020.04.15/ цахим хуралдаанаараа Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох, мөн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан 12.33 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ковид 19 цар …

  • 16 April

    УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын Их …

  • 15 April

    “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

    Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет  ХХК-иудыг  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын …

  • 15 April

    ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг …

  • 15 April

    НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.      Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон …

  • 14 April

    ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаан 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хуралдаанаар эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг танилцуулав. Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 …

  • 14 April

    Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтыг Аравдугаар сарын 15-ны өдөр явуулна

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг …

  • 14 April

    Төрийн байгуулалтын байнгын хороо ИТХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэхээр УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдана. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10:00 цагт хуралдаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны …

  • 13 April

    МАН: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

    УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ. Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байна. ЖДҮХС-гийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроосУИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд …

  • 13 April

    Тапан Мишра: “Алсын хараа 2050” баримт бичгийг батлах нь маш чухал

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай энэ сарын 10-ны өдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор …

  • 13 April

    Ардчиллын 30 жилд аль ч нам нь засаглаж чадсангүй

    Монголын улс төрийн голлох хүчний нэг Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногийн Мягмар гариг буюу дөрөвдүгээр сарын 7-нд 30 жилийн ойгоо цомхон тэмдэглэлээ. Корона байгаагүйсэн бол энэ ойн өдөр Ардчилсан намын хувьд сонгуулийн сурталчилгаа хийх сайхан боломж байх байлаа. Харин улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам ирэх жил 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. 100 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх нь ирэх …

  • 10 April

    Ө.Энхтүвшин: Энэ сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшиний УИХ-ын нэгдсэн чуулганд  хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  2020 оны 4-р сарын 10-ны өдөр     Төрийн ордон Эрхэм Улсын их хурлын дарга аа, Эрхэм Улсын их хурлын гишүүд ээ, Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд КОВИД-19 халдварын …

  • 10 April

    Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд хүний хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 92-т жагсаж байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, Эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй Монгол цэргүүд 30 хүрэхгүй жилийн дотор Сибирээс …

  • 10 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг зарлалаа

    Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр /2020.04.10/  мэдээлэл хийлээ.   Ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар …

  • 10 April

    Г.Занданшатар: Харилцаа холбооны салбарынхан санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу талтай

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.04.10) харилцаа холбооны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “ЖиМобайл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, …