Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд 15:00 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 12:30 цагаас,2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт 17:30 …
Улс төр
September, 2020
-
25 September
Г.Занданшатар: Үйлдвэрлэгчдийг бага хүүтэй зээлээр дэмжиж байж л улс орон хөгжинө
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив. Монгол Улсын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн. Энэ үед …
-
25 September
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачлагын …
-
24 September
Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд цахимаар оролцож, үг хэллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цахимаар оролцож, есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. “Ноён Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн …
-
23 September
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд нартай уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын …
-
22 September
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын удирдлагаас ноён А.В.Гордеевт илгээсэн мэндчилгээг уламжилж, түүний Монгол-Оросын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг монголын тал өндрөөр үнэлдгийг тэмдэглэв. Н.Энхтайван сайд монголын …
-
22 September
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицов. Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө нотолж, Монгол, …
-
21 September
МАН-ын хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар сонгогдлоо
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй. Хяналтын Ерөнхий Хороог …
-
21 September
ГХ-ны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр Москва хотод хүрэлцэн ирэв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн …
-
19 September
“Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болно
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Дэлхийн 100 гаруй …
-
18 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ
J Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
-
18 September
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга – …
-
17 September
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2020.09.17) түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү хүндэтгэлийн ёслолд “Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Та бид Монгол …
-
17 September
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. 2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болно. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг. • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван …
-
16 September
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл