Улс төр

August, 2020

  • 29 August

    УИХ-д Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгээс явуулах үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  Гишүүд мэдээлэлдээ, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан тухай болон тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь …

  • 29 August

    Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

      Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өчигдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө …

  • 29 August

    СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

      Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их …

  • 29 August

    УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

     Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.28) нэгдсэн хуралдаан 14 цаг 26 минутад эхэлсэн . Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө эв санал нэгдэн ажиллах эрхэм зорилгын дор гишүүд санал нэгдэн, Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулсныг мэдэгдэв. Тус лобби бүлгийн гишүүд Монгол Улсын …

  • 28 August

    СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав.    Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн …

  • 28 August

    “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулагдсан юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй …

  • 28 August

    Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын нэр бүхий 30 гаруй гишүүн нэгдэн “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” УИХ-ын албан бус лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр (2020.08.28) мэдээлэл хийлээ.  Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжихэд лобби бүлгийн гишүүд манлайлан ажиллана. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай …

  • 28 August

    Сайд Б.Мөнхбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ноён Кобаяши Хироюкид хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлтийг цогцоор нь хийх ажилд Японы туршлагыг ашиглах хүсэлтэй байна гэж сайд Б.Мөнхбаатар онцоллоо. …

  • 28 August

    Ч.Содномцэрэн СЕХ-ны даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/  хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулж, хэлэлцэх асуудлаа баталлаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг дэмжив     Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан даргалагчийн …

  • 28 August

    Элчин сайд Р.Болд Түрэг зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Монгол Улсаас Туркэд суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав. Элчин сайд Амреев Монгол Улс Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, …

  • 28 August

    Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив

     Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн  Ё.Баатарбилэгийн гаргасан “ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн …

  • 27 August

    Ш.Адьшаа:Говь-Алтай аймагт махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой

    Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр /2020.08.27/ БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгааг онцоллоо.  Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна. БНХАУ-д их дээд сургууль, дунд …

  • 27 August

    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэлээ

      Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн төслийн хэлэлцэх …

  • 27 August

    Я.Содбаатар: Нийслэлд 28 зочид буудал, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна

     Улсын Их Хурлын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өгсөн “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсний дагуу өчигдөр (2020.08.26) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгууллаа.   Хуралдаан 13 цаг …

  • 26 August

    Л.Оюун-Эрдэнэ:Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал …