Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 09 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн …
Улс төр
August, 2020
-
19 August
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их …
-
19 August
Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 21 тэрбум орчим төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн …
-
19 August
Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр Итгэмжлэх захидлаа гардуулав
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр 2020 оны 8 дугаар сарын 14-нд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх захидлаа тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабанад гардуулав. Итгэмжлэх захидал гардуулсны дараа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанатай уулзах үеэр Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой …
-
19 August
Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Манай хоёр орны …
-
19 August
ХБХ:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ
Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол …
-
18 August
Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
17 August
Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томиллоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томиллоо. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртлээ бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, …
-
17 August
Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн …
-
17 August
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, …
-
17 August
Г.Занданшатар: Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе
Улсын Их хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ . Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их хурлын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган …
-
15 August
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль, тогтоолын төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын …
-
14 August
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барив
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Засгийн …
-
14 August
Чех Улсад оршин сууж байсан Монгол Улсын 185 иргэнийг татан авахад туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дэд …
-
14 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өчигдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл