Тусгай үүргийн онгоцоор УИХ-ын гишүүд оочер дараалалгүй багтан ирж байна гэх олны шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өглөө.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ.
Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн ирсэн гэсэн нь ташаа мэдээлэл. Д.Өнөрболор хүүхэдтэйгээ хамт БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан. Одоо Сөүл хотноо байгаа. Гурван хоногийн өмнө надтай холбогдож 2,3-р сарын тусгай нислэгүүдийн мэдээлэл өгөхийг хүссэн, одоогоор тодорхой болоогүй байгаа гэдгийг хэлсэн.
АНУ-аас Элчин сайдын дипломат ажилчдаа “МИАТ” компанитай гэрээ байгуулж, татан авсан. Тэрхүү онгоцоор манай таван иргэн ирсэн. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ. Мөн түүнээс гадна хоёр иргэн Инчеоны нисэх буудал руу нэвтэрч чадахгүй хилийн завсар 10 гаруй хоног гацсан байсныг тус нислэгт багтаасан. Харин нэг хүн нь эмч ба биеийн байдал хүнд хүнийг хүргэж өгөөд тус онгоцоор буцаж ирсэн. Тиймээс тусгай нислэгт ар, өврийн хаалгаар хүн багтаасан зүйл байхгүй, зохих шаардлагын дагуу нислэгээр ирсэн.
Бид тусгай нислэг, УОК-той холбоотой мэдээллийг иргэдээс нуудаггүй. Аль болох ил тод байлгадаг. Тиймээс миний бие шадар сайд болоод тусгай үүргийн нислэгийн хуваарийг ил тод болгосон” гэв.