Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын …
Улс төр
October, 2024
-
18 October
Н.Булгантамир: Хууль бүтээх явцад иргэний асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлж, ойлгоход хялбар болгох ёстой
УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамиртай УИХ-ын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн талаар ярилцлаа. -Улсын Их Хурлын даргын танилцуулж буй “Гурван төгөлдөршил” бодлогын талаар товч мэдээлэл өгнө үү? -2024 оны Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй анхны парламентаас ард иргэд олон зүйлийг хүлээж байна. Учир нь шинэ парламент салбар бүрийн төлөөлөл, судлаач, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдлээ. …
-
17 October
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан …
-
17 October
2020-2024 оны НИТХ-аас баталсан тогтоол шийдвэрүүдийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүний дарга Ж.Батбаясгалан өөрийн тэргүүлж ажилласан хурлын баталсан тогтоолууд, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталж гаргасан бодлогын баримт бичгүүдийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярт хүлээлгэн өглөө. Найм дахь удаагийн буюу 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-аас нийт 400 орчим тогтоол шийдвэр батлан хэрэгжүүлж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай …
-
16 October
Онцгой байдлын 100 албан хаагчийг Бүгд Найрамдах Филиппин Улсад англи хэлний сургалтад хамруулна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 15-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте-тэй албан уулзалт хийлээ. Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов. Тухайлбал, …
-
16 October
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж …
-
16 October
Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна
Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн …
-
15 October
Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн. Түүний ажлын туршлагаас дурдвал: 2008 онд УИХ-ын Тамгын газрын …
-
15 October
Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег өчигдөр (2024.10.14) хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Монгол-Энэтхэгийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр, Кибер аюулгүй байдлын сургалтын төв болон Монгол-Энэтхэгийн найрамдлын дунд сургууль байгуулах зэрэг томоохон ажлуудыг урагшлуулахад хамтран …
-
15 October
СЕХ:12 хэсэгт энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 13-ний өдөр 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт амжилттай зохион байгууллаа. Нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн …
-
15 October
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын …
-
15 October
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад …
-
14 October
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ
НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх …
-
14 October
НИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Хотын даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, …
-
14 October
НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалж явууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сонгуулийн үр дүнгийн мэдээллийг хүргэж, үргэлжлүүлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл