Улс төр

May, 2024

  • 2 May

    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж,   Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт …

  • 1 May

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа

    Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Монголчууд бидний шударга ёсны тэмцэл нэг шатаар ахиж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, …

April, 2024

  • 30 April

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд …

  • 30 April

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн  зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн …

  • 26 April

    Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

    “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой …

  • 26 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны …

  • 26 April

    А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн …

  • 26 April

    Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

    “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш олигтой сэргэлтийг авч чадаагүй. Малчдын ажил амьдрал хангалттай түвшинд чинээлэг болж чадаагүй. Монгол Улсын малчид …

  • 26 April

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй …

  • 25 April

    Г.Занданшатар: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал

    “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө Та бүхэндээ эртний түүхт Монгол нутгийн Хаврын улирлын сүүлийн сарын сайхан өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Та бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтыг өнгөрсөн оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. …

  • 25 April

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

    УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороогоор зүйл тус бүрээр …

  • 25 April

    “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

    НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ.  Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх …

  • 25 April

    “20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын …

  • 24 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевт бараалхав

    Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг …

  • 24 April

    С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, шаардлагатай бааз суурийг  нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байна. Хоёрдугаарт; Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн …