Улс төр

August, 2024

  • 20 August

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.20) бараалхлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглээд, энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын …

  • 20 August

    Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг …

  • 20 August

    Н.Учрал: Залуусын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын  дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, …

  • 20 August

    Л.Энх-Амгалан: Хууль бус үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.20/Хөдөлмөрийн хувийн биржүүдийн нөхцөл байдалтай  танилцлаа. Арөбайт инлёг ХХК-ийн цагийн ажлын биржүүд өдөрт 600 гаруй иргэнийг ажилд зуучилдаг. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, нийслэлд 11 салбар агенттай болсон тус биржийн Баянгол дүүргийн салбарт өглөө 7 цагт очиход ажил хэдийнээ эхэлсэн байлаа. Цагийн ажлын хөдөлмөрийн биржээр оюутан сурагч, ахмад настнууд, бүтэн цагийн ажил …

  • 20 August

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангаж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулахад салбар хоорондын уялдааг хангаж, шат дамжлага багатайгаар, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, төр засгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх …

  • 20 August

    Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг …

  • 20 August

    Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 …

  • 20 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал …

  • 20 August

    Хамтарсан ЗГ: Гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

    “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна. Ингэхдээ 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байдаг. Тэгвэл хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан онцлох заалтуудыг хүргэе. -Нэг хүнд …

  • 20 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 19 August

    Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн …

  • 19 August

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их хурлын  ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танилцууллаа. Тэрбээр, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.  Энэхүү хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол …

  • 19 August

    Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганд танилцууллаа. “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжсэн. Хөтөлбөрт туссан асуудлуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, олон …

  • 16 August

    Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг даргаа та миний үед хамтарч болно, Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчил

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд төсөл боловсруулсан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд дөрвөн жил ямархуу байдалтай амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх ёстой. Гурван нам нийлж засаг барьж эхэлж байгаа. Л.Гантөмөр дарга миний хажууд сууж байна. Энэ мөрийн хөтөлбөр …

  • 16 August

    Л.Оюун-Эрдэнэ:Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Эрхэм Монголчууд аа! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон салбар салбарын дуу хоолой …