Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар татвартай холбоотой ямар шинэчлэл хийх гэж байна. Айл өрх бүр ямар нэг зээлтэй, зээлийн хүүгийн дарамтад байна, зээлийн хүүг …
Улс төр
August, 2024
-
16 August
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн …
-
15 August
Д.Амарбаясгалан:Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ 2024 оны Улсын Их Хурлын ээлжит …
-
15 August
МАН-ын бүлэг: 2024 оны төсвийн тодотгол болон зарим хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их хурал дахь МАН-ын бүлэг /2024.08.14/ өчигдөр хуралдлаа. Бүлгийн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар удирдан явуулав. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд тус асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан 37 гишүүн салбарын сайд нараас асуулт асууж, үг хэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. …
-
14 August
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн …
-
14 August
Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.08.14/ боллоо. Хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг …
-
14 August
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг эрчимжүүлэн хөгжүүлэх бүс тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл • Орон сууцжуулалтын талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
-
14 August
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдах захирамж гарлаа
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг …
-
13 August
Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлгийг сайжруулна
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХ-ын яамны Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр манай улс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн үйлчилгээний болон орчны хүртээмжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн …
-
13 August
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол Улсын хөгжлийг дэмжих, …
-
13 August
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд нарын хамт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, эдийн засгийн хөгжлийн …
-
13 August
Ч. Ундрам: Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулахад Боловсролын яамтай хамтарч ажиллана
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өчигдөр /2024.08.12/ Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад оролцогчид монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам уулзалтын …
-
13 August
С.Одонтуяа: Байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2024.08.13/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, …
-
13 August
Хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, …
-
12 August
Чой Жин Вон:Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарна
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бодитой хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл