Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн …
Улс төр
November, 2023
-
23 November
Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал тогтолцооны асуудлаас эхтэй. Батлан хамгаалах яам бол улс төрийн албан тушаалтан байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Гэвч хуулиа ойлгож бодлого хэрэгжүүлдэг газар үгүй болсон байна. Батлан хамгаалах салбар мэргэжлийн цэрэг, хугацаат …
-
22 November
Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний …
-
22 November
Г.Занданшатар: Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан …
-
22 November
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн …
-
20 November
Д.Ган-Очир: Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг бууруулах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь …
-
20 November
О.Номинчимэг:Гэр хорооллын 20,000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.20/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр агаарын бохирдолтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өгөв. Тэрбээр “Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. …
-
20 November
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана. Уулзалт, хэлэлцээний үеэр Канад …
-
17 November
Б.Энхбаяр: Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, …
-
17 November
Д.Бадарсан:Миний хувьд багаар, тогтвортой, эрч хүчтэй ажиллахыг эрхэмлэдэг
Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Бадарсантай ярилцлаа. -Та гурван ч удаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Нас, туршлага аль аль талаа бодоод Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн байх. Хоёулаа хотынхоо асуудлаас яриагаа эхлэх үү, аль эсвэл Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн тухай ярилцаж эхлэх үү? – Танд аль нь …
-
17 November
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын 25-нд Самурай бондын 30 тэрбум иенийн өрийг төлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл …
-
16 November
Т.Батцогт: МАН-ын хулгайч нар сайжруулсан шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн
Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаараа Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Монгол төрийн бүх эрх мэдэл Монгол Ардын намын хулгайчдын гарт байна. Энэ нөхдүүдэд Монгол Улсын иргэний алтан амь ямар ч үнэ цэнгүй болсон байна. Нийслэл хотод сүүлийн 3 жилийн хугацаанд угаартаж амь насаа эрсдэх явдал 3 дахин өссөн байна. Сайжруулсан …
-
16 November
Г. Дамдинням:Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг шүү
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Нүүрсний хулгай гээд ард иргэд өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд сар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтаа шударга ёсыг авч ирээч ээ гээд …
-
15 November
Б.Энхбаяр:Зэвсэгт хүчний анги салбаруудад хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр “Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонссон. Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын …
-
13 November
МАН:Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, УИХ-ын Төсвийн ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн орлогоороо төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын үндсэн гол үүрэг бол Улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах үүрэгтэй. Үүний …