Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн иргэдийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон. Иймд дур зоргоор хүч түрэн, хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож, цаашид ийм байдал давтагдахаас сэргийлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа. Энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох …
Улс төр
May, 2024
-
16 May
Н.Учрал:Ахмадуудаа насаар нь зүтгүүлчхээд автобусаар үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2024 оны 05 дугаар сарын нэгний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Хуралдаанаар энэ хуульд оруулах саналаа Н.Учрал гишүүн хэлсэн юм. …
-
16 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны …
-
16 May
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё -Энэ хаврын Монголын нийгмийн шуугиан болсон “Дүнжингаравын …
-
16 May
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална
Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа …
-
16 May
Намуудын дарга нар ахмадууд руугаа нүдээ нээж, зөв сонголтоор нэр дэвшүүлэх нь ононо
Аливаа үйл хэрэг ахмад, дунд, залуу үе гэсэн алтан хэлхээнд оршиж үргэлжилдэг. Ахмад нь сургадаг, залуу нь дагадаг. Орчлон хорвоогийн явж ирсэн зам энэ. Ахмадууд алдааг нь урьдчилж хэлж, сануулж, алдахаас сэргийлүүлэхэд оршдог. Туршлага гэдэг бол юугаар ч орлуулшгүй бодит үнэ цэн юм. Монгол орон ээлжит парламентын сонгуулиа хийх гэж байна. Өнөө жил УИХ-д нэр дэвшихээр горилогсдыг үзвэл, ихэнхдээ залуу …
-
15 May
У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт …
-
15 May
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж …
-
15 May
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав. “Хөгжлийн …
-
14 May
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.05.14) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Цахим үндэстэн болох зорилтынхоо …
-
14 May
Ногоон автобусны сонсголд 98 хүн гэрчээр оролцоно
Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хянан шалгах түр хорооны 2024 оны …
-
14 May
Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна
Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.05.14/ хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт: Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай тогтоолыг баталлаа. Хоёрдугаарт: Нотлох баримтыг …
-
13 May
Хуримтлалын сан: Шинэ тогтолцооны дархлаа!
Монгол Улс анх удаагаа Үндэсний баялгийн сантай болов. Үүний эхлэл болгож Сангийн яам, Төв банк, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оролцоотойгоор “Хуримтлалын сан”-гийн үйл ажиллагааг нээж, цан цохилоо. Ердөө хэдхэн хоногийн өмнө дөө. Эл санд “Эрдэнэт” үйлдвэр, Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн ордын 34 хувьд хамаарах ногдол ашгийг шилжүүлснээр 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болсон юм. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр …
-
9 May
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экспортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 …
-
9 May
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна. Монгол Улсын экспортын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл